5-13 насны гурван хүүхэд угаартаж, эмнэлэгт хүргэгджээ | News.MN

5-13 насны гурван хүүхэд угаартаж, эмнэлэгт хүргэгджээ

5-13 насны гурван хүүхэд угаартаж, эмнэлэгт хүргэгджээ

5-13 насны гурван хүүхэд угаартаж, эмнэлэгт хүргэгджээ

Баянзүрх дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд угаарын хийд хорджээ. Тодруулбал, тус дүүргийн 22 дугаар хорооны “…тоотод  хүн  угаартсан  байна”  гэсэн  мэдээлэл цагдаагийн газар бүртгэгджээ. Энэ дагуу шалгахад тус  тоотод  суух  13-15 насны хоёр хүүхэд угаарын хийд хордсон байсныг ЭХЭМҮТ-д хүргэгдсэн байна. Мөн тус дүүргийн 24 дүгээр хорооны  .. тоотод 5 настай эрэгтэй хүүхэд угаартсан байсныг тус төвд хүргэжээ. Хүүхдүүд хөнгөн зэргийн хордлоготой, эмчилгээ хийлгэжээ. Өнгөрсөн шөнийн хувьд угаарын хийд хордсоны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол байхгүй бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг тус төвийнхөн мэдээлэв.

Иргэдийг угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлээс анхаарч айл бүрт утаа мэдрэгч,  “Яндангаа хөөлье” аяныг хэрэгжүүлж байна. Гэвч галлагаа эхэлсэн үеэс гэр хорооллын иргэд түлшиндээ  угаартсан дуудлага эрс нэмэгдэж, хүний амь хохирсон тохиолдол ч гарсан.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-29 203.98.77.101

ЕР НЬ ЭНЭ ШАХМАЛ ТҮЛШ ИХ "НО"-ТОЙ. ЯАГААД УРЬД НЬ НҮҮРС ТҮЛЭЭД ИНГЭЖ УГААРТАЖ ҮХДЭГГҮЙ БАЙСНЫГ ГАЙХААД ОЛОХГҮЙ ЮМ. ОДОО БОЛ БҮР УТААГҮЙ ГЭХ ТУСМАА УГААРТУУЛААД БАЙГАА НЬ АСУУДАЛТАЙ. ЭНИЙГЭЭ НУУХ ГЭЖ БААХАН ЯНДАН ХӨӨЛӨГЧ ГЭЖ АЛЬ 16-Р ЗУУНЫ ЮМ ГАРГАЖ ИРЖ ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛООД БАЙЖ БАЙХАВ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж