"Нэмж халдвар илрээгүй ч долоон хүний биеийн байдал хүнд байна"

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

COVID-19

"Нэмж халдвар илрээгүй ч долоон хүний биеийн байдал хүнд байна"

"Нэмж халдвар илрээгүй ч долоон хүний биеийн байдал хүнд байна"

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.10.29)  нэмж коронавирусийн халдвар илрээгүй талаар мэдээллээ. 

Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 340 болсон. Үүнээс 312 нь эдгэрсэн бол 28 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж буй.

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 21 хүний биеийн байдал хөнгөн, долоон  хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж

ЭМЯ "Covid-19" цар тахлын тархалтын талаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан бол одоо зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт 11.00 цагаас мэдээллээ хийдэг болсон билээ. Дашрамд дурдахад, Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарынхан 87563 хүнд шинжилгээ хийсэн бол нийт 31070 хүн тусгаарлагджээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж