Трампын сурталчилгааны үеэр иргэний нислэгийг F-16 байлдааны онгоцоор хөөжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

Трампын сурталчилгааны үеэр иргэний нислэгийг F-16 байлдааны онгоцоор хөөжээ

Трампын сурталчилгааны үеэр иргэний нислэгийг F-16 байлдааны онгоцоор хөөжээ

АНУ-ын Аризонад нисэхийг хориглосон бүсэд үл мэдэгдэх нисэх онгоц нэвтрэн орж ирсэн тул тус улсын нисэх хүчин F-16 сөнөөгч онгоцоо хөөргөж яаралтай арга хэмжээ авчээ. Тухайн бүсэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сурталчилгаагаа явуулж байсан учраас  аюулгүй байдлын үүднээс нисэхийг хориглосон бүс тогтоогоод байжээ.

Болсон явдлын тухай умард Америкийн агаарын батлан хамгаалах командлал өчигдөр/2020.10.28/ орой хэд хэдэн жиргээ бичин мэдээлсэн байна. Тэд “Трампын сонгуулийн сурталчилгааны үеэр иргэний агаарын тээврийн онгоц газартай огт холбоо тогтоолгүйгээр нисэхийг хориглосон бүсэд шалтгаангүй нэвтэрсэн тул сануулга өгөх, шинжих зорилгоор F-16 сөнөөгч онгоцыг хөөргөлөө. Дүрэм зөрчсөн нисэх онгоц F-16 онгоцны харвасан утаат дохиог үзээд сая нэг радио холбоогоо асааж, хориотой бүсээс буцаад гарч одсон” хэмээн бичжээ.

Дээрх үйл явдал цэргийнхнийг багагүй сандаргасан бол Ерөнхийлөгч Дональд Трамп  үүнийг өөрт нь зориулж бэлдсэн шоу хэмээн бодож байжээ.

Тэрбээр F-16 онгоцны сануулгын дохиог хараад “Тэрийг хараач! Хараарай! Тэд Ерөнхийлөгчид зориулж бяцхан үзүүлбэр үзүүлж байна. Худлаа мэдээ тараадаг хэвлэлийнхэн үүнийг бичиж авсан болов уу? Тэд хэзээ ч сайн зүйлийн тухай мэдээлэхгүй л дээ” хэмээн хэлж хөөрсөн олны “АНУ! АНУ!” хэмээн уухайлахыг тасалдуулжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
8
ЗөвЗөв
7
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж