Алдар Танан Гарьд баг аваргын мөнгөн шагналыг хандивлалаа | News.MN

Алдар Танан Гарьд баг аваргын мөнгөн шагналыг хандивлалаа

Алдар Танан Гарьд баг аваргын мөнгөн шагналыг хандивлалаа

Алдар Танан Гарьд баг аваргын мөнгөн шагналыг хандивлалаа

Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын аварга баг өчигдөр/2020.10.28/ Спортын төв ордонд тодорлоо. Цар тахлын улмаас удаан хугацаанд түр завсарласан 26 жилийн түүхтэй “Дээд лиг” эргэн үргэлжилж аваргуудаа ийнхүү тодрууллаа.


  • 23 Storms 94 –  101 Хан-Уул Хангарьд

Аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолтын өмнө хүрэл медалийн эздийг тодруулах галзуу ганц тоглолт явагдсан. Өнгөрсөн жилийн лигийн хүрэл медалийн эзэд Ш.Сэдбазар дасгалжуулагчийн Хан-Уул Хангарьд багийн эсрэг анхны улирлаа өнгөрүүлж буй О.Баярцогт дасгалжуулагчийн 23 Storms баг тоглов. Тоглолтын эхнээс л Хан-Уул Хангарьд баг ээлж дараалан гурван онооны шидэлтүүдээ амжилттай гүйцэтгэж, онооны зөрүү үүсгэсэн. Энэ өдөр Хангарьд багаас Т.Билгүүн 32 оноо авч багийн нөхдөө тэргүүлсэн бол түүнд А.Ган-Эрдэнэ хэмээх энэ жил 18 настай залуу тоглогч 23 оноо авч тус хүргэжээ. Мөн лигийн шилдэг шидэгчдийн нэг С.Золжаргал 18 оноо, Б.Билгүүн 15 оноо тус бүр авч багаа хүрэл медаль хүртэхэд чухал үүргийг гүйцэтгэв. Харин аварга авах зорилготой бүрэлдсэн, хүчирхэг бүрэлдэхүүнтэй 23 Storms баг тоглолтын эхнээс л багаараа алдааны асуудалд оров. Гэсэн хэдий ч Г.Баттөр гайхалтай тоглолтоо үзүүлсээр 35 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн. Түүнд А.Тамир, Т.Их-Уул, Д.Мөнхтүвшин, Д.Дөлгөөнмөрөн нар тус бүр 10-аас дээш оноо авч дэм болов.

Тоглолт дөрвөн үеийн турш ойрхон онооны зөрүүтэй, өрсөлдөөнтэй явагдаж байсан бөгөөд дөрөвдүгээр үед А.Ган-Эрдэнэ багтаа хэрэгтэй оноонуудыг авчирч байлаа. Тоглолтын тэнцүүлж, хожих боломж 23 Storms багт байсан боловч тэд ашиглаж чадсангүй. Ийнхүү Хан-Уул Хангарьд баг хоёр улирал дараалан хүрэл медалийн эзэд боллоо.

  • SBL Хасын Хүлэгүүд 77 – 81 Алдар Танан Гарьд

Алдар Танан Гарьд баг аваргын баяраа тэмдэглэх үү? Эсвэл SBL Хасын Хүлэгүүд баг долоо дахь тоглолтыг гаргах уу гэсэн тун эгзэгтэй шийдвэрлэх тоглолт явагдсан. Уламжлал ёсоор SBL Хасын Хүлэгүүд баг оноогоор тэргүүлж, Алдар Танан Гарьд араас нь нэхсэн. Дөрөвдүгээр үеийн эхлэл хүртэл SBL Хасын Хүлэгүүд баг тэргүүлж байсан бол шийдвэрлэх үед О.Эрдэнэцогт, П.Болортулга нар зогсошгүй байж, баг нь хоёр жил дараалан Хасын Хүлэгүүд багийг хожиж, “Дээд лиг”-ийн аварга болж байна.

Д.Пүрэвдорж дасгалжуулагч энэ өдөр С.Өрнүүнбилэгийг сэлгээнд суулгасан нь буруу шийдвэр байсан гэдэг нь тоглолтын эхнээс харагдан удалгүй эргэн талбайд гаргасан. Угтаа самбараас бөмбөг авалтаар өрсөлдөгчөө илүүрхдэг байсан SBL Хасын Хүлэгүүд баг энэ өдөр будагтай талбайд өрсөлдөгчөөсөө дутуу тоглов. Багийн ахлагч Б.Билгүүн болон Т.Мэндбаяр нар багаа сэргээж, оноогоо явуулж байлаа. Лигийн шилдэг мэргэн буучдын нэг З.Доржсүрэн энэ цувралын турш муу шидэж байгаа гэдгээ дахин харуусан. Түүний хийх ёстой шидэлтүүдийг Э.Ариунболд амжилттай гүйцэтгэж байсан гэхэд хилсдэхгүй. Тоглолтын төгсгөлд Алдар Танан Гарьд багийн хамгаалалт бүрэн утгаараа ажиллаж, өрсөлдөгч нь довтолгоогоо гүйцэтгэж чадалгүй бөмбөг алдалт бүртгүүлж байлаа.

Харин Ч.Ижилболд дасгалжуулагчийн залуус хийх ёстой зүйлсээ хийж байв. Тоглолтын төгсгөлд Алдар Танан Гарьд багийн хамгаалалт бүрэн утгаараа ажиллаж, өрсөлдөгч нь довтолгоогоо гүйцэтгэж чадалгүй бөмбөг алдаж байлаа.

Эхний хагаст алсын зайн шидэлтийг багаараа тааруу шидсэн гэдгийг эс тооцвол барагтаа хий гаргасангүй.

Б.Мөнхболд, А.Тэмүүжин, Г.Билгүүн, М.Тэлмэн, П.Болортулга, О.Ууганбаяр, Б.Болдбаатар, О.Эрдэнэцогт гээд өнөө цагийн Монголын сагсан бөмбөгийн шилдэг тоглогчид гайхалтай нэг баг болсон гэдгээ хоёр жил дараалан харууллаа. Мөн SBL Хасын Хүлэгүүд багийн хувьд ч шигшээ цувралд шалгарсан нь гайхалтай амжилт. Ялангуяа багийн ахлагч Б.Билгүүний хувьд мөр, бугуйндаа гэмтэлтэй байсан хэдий ч талбайд хамгийн их минутыг өнгөрүүлж байв.

SBL Хасын Хүлэгүүд баг "Дээд лиг"-ийн таван түрүүтэй бол Алдар Танан Гарьд баг хоёрдахь түрүүгээ хүртлээ. Алдар Танан Гарьд баг аварга багийн мөнгөн шагналыг багийн гишүүн Нямбаярын хүндээр өвдсөн аавын эмчилгээний зардалд хандивлахаар болсон юм.

2019-2020 оны “Дээд лиг”-ийн шилдгүүд:

  • "Оны шилдэг дасгалжуулагч"-аар SBL Хасын Хүлэгүүд багийн тоглогч Д.Пүрэвдорж тодорсон.

  • “Шилдэг амжилт нь ахисан тоглогч”-оор Багануур Тулнууд багийн тоглогч Г.Насанжаргал 22 оноо, 5.8 самбараас бөмбөг авалт, 4.4 ашигтай дамжуулалт, 2.8 бөмбөг таслалт дунджилсан үзүүлэлтээрээ тодорсон.

  • “Шилдэг зургаадахь тоглогч”-оор Алдар Танан Гарьд багийн тоглогч Б.Мөнхболд улиралд 8.7 оноо, 2.2 самбараас бөмбөг авалт, плей-оффт 9.7 оноо, дөрвөн самбар дунджилсан үзүүлэлтээрээ тодорсон.

  • “Шилдэг хамгаалан тоглогч”-оор Эрдэнэтийн Уурхайчид багийн тоглогч О.Очирбат 15.3 оноо, 14.9 самбараас бөмбөг авалт, 1.8 бөмбөг таслалт, 1.6 хаалт дунджилсан үзүүлэлтээрээ тодорсон.

  • “Оны шилдэг залуу тоглогч”-оор 23 Storms багийн тоглогч А.Энхбаясгалан улиралд 11.4 оноо, зургаан самбараас бөмбөг авалт, плей-оффт 9.4 оноо, 4.4 самбараас бөмбөг авалт дунджилсэн үзүүлэлтээрээ тодорсон.

  • “Лигийн тэргүүн тоглогч”-оор Алдар Танан Гарьд багийн тоглогч А.Тэмүүжин улиралд 11.1 оноо, 4.9 самбараас бөмбөг авалт, плей-оффт 14.6 оноо, 6 самбараас бөмбөг авалт дунджилсан үзүүлэлтээрээ тодорсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-10-29 43.228.129.68

Ochij uzsen. 2uula galzuu toglolt bolson. Shuugch nar Hulguudiin tald uleegeed baihad l Gariduud ineej baigaal hojood garaad irsen dee. Erdenetsogt suuliin muchid 2 udaa 3aas hiisen n uneheer soliotoi. Gariduud uneheer goe bag yum… Bayar hurgey!

Manai sportiin ordon hereg algaa, hezee goe sagsnii toglolt uzdeg goe tom ordontoi bolhiim bol do

Avatar

zochin 2020-10-29 43.228.129.68

23 storms baavarlaj baigaad l hojigdson do. Han-Uul ene hojliig uneheer hurteh erhtei bag n baisan. Ted mash hicheej baisan, mash zutgeltei, hoorondoo oilgoltsoltoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж