Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

НЭМЭЛТ: 16:35 

Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая зөвлөлдөж дуусчээ. Тодруулбал, Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Шүүхээс долдугаар сарын 22-ны өдөр гаргасан Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял, О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв. Ингэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлд заасныг зөрчсөн мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн байна.


Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын  дарга асан Б.Хурц нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр (2020.10. 29)  Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо прокурор өмгөөлөгч нарын саналыг сонсч байна. Өчигдөр болсон шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нар давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж прокурор, хохирогч нарын өмгөөлөгч нар давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хэлсэн. 

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон юм. 

Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж