"Sputnik V" вакциныг арванхоёрдугаар сараас өмнө үйлдвэрлэж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

"Sputnik V" вакциныг арванхоёрдугаар сараас өмнө үйлдвэрлэж эхэлнэ

"Sputnik V" вакциныг арванхоёрдугаар сараас өмнө үйлдвэрлэж эхэлнэ

"Sputnik V" вакцины үйлдвэрлэлийг арванхоёрдугаар сараас өмнө эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай Холбооны мэдээллийн агентлаг "Биокад" болон "Биннофарм" биотехнологийн компаниудын мэдээг иш татан мэдээлжээ.

"Бид одоогийн байдлаар ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Н.Ф. Гамалейн нэрэмжит Эпидемиологи, микро-биологийн үндэсний судалгааны төвийн бүтээсэн вакциныг үйлдвэрлэхээр тоног төхөөрөмжөө тохируулж байна. Вакцины үйлдвэрлэлийг арванхоёрдугаар сараас өмнө эхлүүлэхээр төлөвлөсөн" гэж "Биокад" компанийн хэвлэлийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Ирина Кенюхова хэлжээ.

"Биннофарм" компанийн Зеленоград хот дахь үйлдвэр дээр вакцин үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг суурилуулах ажил дуусах дөхжээ.  Эрүүл мэндийн яам тус компанийг "Спутник V" вакциныг үйлдвэрлэх эрх авсан байгууллагуудын бүртгэлийн жагсаалтад оруулжээ. "Биокад" ийнхүү зөвшөөрлөө арваннэгдүгээр сард багтаан авна гэж найдаж байна.

Урьд нь ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко "Спутник V" вакцины бүртгэлийн дараах туршилтын явцыг үнэлсэн байдаг.

Мөн Н.И. Пироговын нэрэмжит Оросын үндэсний анагаах ухааны эрдэм шинжилгээний их сургуулийн профессор, пульмонологич, ОХУ-ын гавьяат эмч Александр Карабиненко Үндэсний мэдээний албанд өгсөн ярилцлагадаа коронавирусийн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд компьютер томограф хийх шаардлагатай гэж дүгнэжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж