Капитрон банк Дэлхийн хуримтлалын өдөрт зориулан хадгаламжийн эрхийн бичиг гаргалаа | News.MN

Капитрон банк Дэлхийн хуримтлалын өдөрт зориулан хадгаламжийн эрхийн бичиг гаргалаа

Капитрон банк Дэлхийн хуримтлалын өдөрт зориулан хадгаламжийн эрхийн бичиг гаргалаа

Жил бүрийн 10-р сарын 31-ний өдөр буюу “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан Монголын банк санхүүгийн байгууллагууд харилцагч, үйлчлүүлэгчидтэйгээ энэхүү өдрийг тэмдэглэж, өөрсдийн хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан, иргэдэд хуримтлалын ач тусыг ойлгуулах олон сонирхолтой ажлуудыг зохион байгуулдаг.

Энэ жилийн хувьд Капитрон банк энэхүү өдрийг угтан, хуримтлалыг дэмжих “Өсөн нэмэгдэх бэлэг” хадгаламжийн эрхийн бичиг /Хадгаламж нээлгэх эрх/-ийг танилцуулж байна.

Таван мянган /5000₮/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий эрхийн бичгийг хүссэн тоогоороо Капитрон банкны салбар нэгжээс авч, дотны хүндээ санхүүгийн соёлтой, ухаалаг хэрэглээ болгон бэлэглэх зориулалттай юм.

“Өсөн нэмэгдэх бэлэг” эрхийн бичгийг бэлгэнд авсан харилцагч Капитрон банкны дурын салбар нэгжид хандан тухайн эрхийн бичгээрээ өөрт тохирсон хадгаламжийн бүтээгдэхүүнээс сонгон нээлгэж, өөртөө хуримтлалыг бий болгох боломжтой юм.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Капитрон банкны салбар нэгжээс болон Харилцагчийн мэдээллийн төвийн лавлах 1800-2020 дугаараас лавлаарай.

Дашрамд дурдахад, Олон нийтэд хуримтлал үүсгэхийн ашиг тусыг ойлгуулах, тухайн хуримтлалын эдийн засагт оруулах үр өгөөжийг тайлбарлан сурталчлах зорилготой “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос дэлхий нийтээрээ жил бүрийн 10-р сарын 31-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Харин манай улс “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монголын Банкны Холбооны санаачилгаар 2012 оноос эхлэн гишүүн банкуудын хамтаар тэмдэглэн иржээ.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж