H&M ба Coachella дахиад л “хайр” зарлав

Хуучирсан мэдээ: 2016.02.27-нд нийтлэгдсэн

H&M ба Coachella дахиад л “хайр” зарлав

-H&M брэнд LovesCoachella-тай нийлж хувцасны хоёр дахь шинэ цуглуулгаа удахгүй дэлгэнэ-

Шведийн H&M брэнд хоёр дахь жилдээ хөгжмийн Coachella наадамд “хайр” зарлаж байна. Цэвэр агаарт явагдах цэнгээн сонирхолтой татах амьсгалтай хувцасны шинэ цуглуулга  чимээгүйнхэн уламжлал болон хувирч эхэлжээ. Өнгөрсөн оны наадмын үеэр гаргасан #HMLovesCoachella цуглуулга ихээхэн амжилттай байжээ. Түүний үргэлжлэл болох хоёр дахь шугамыг ирж буй хаврын эхээр гаргана хэмээн зарлаад байна.

Шинэ цуглуулгад эрэгтэй, эмэгтэй хувцас орсон бөгөөд тэднийг наадмын эрх чөлөөтэй уур амьсгалд зохицуулжээ. Ардын урлаг мэдрэгдсэн энгийн гэмээр эдгээр хувцас залууст таалагдах нь мэдээж. Охидод тосгоны хийцийн хатгамал, цацаг бүхий цамцнууд санал болгож байна. Мөн зөөлөн бүрх малгай, угалзтай кобинзон, бүдүүлэгдүү гэмээр гутлуудыг  цуглуулгад багтаажээ. Ардын урлагийн чимэглэлүүд, металл хүрээтэй нарны шил ч цуглуулгын чухал хэсэг байх юм. 

Энэхүү цуглуулга гуравдугаар сарын 17-нд Америкт, дэлхийн бусад нэрийн барааны дэлгүүрээр гуравдугаар сарын  30-наас зарагдаж эхлэх ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж