Францад орон даяар, Германд хэсэгчлэн хөл хорив

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

COVID-19

Францад орон даяар, Германд хэсэгчлэн хөл хорив

Францад орон даяар, Германд хэсэгчлэн хөл хорив

Коронавирусийн цар тахал Европ тивд дахин эрчимжиж байна. Иймд, Францын Ерөнхийлөгч улс орон даяар хоёр дахь удаагаа хөл хорионы дэглэм тогтоож байгаагаа зарлажээ. Тус  улсад өмнө нь гуравдугаар сард  улс даяар хөл хорио тогтоож байсан юм. Түүнчлэн Герман улс хэсэгчилсэн байдлаар хөл хорионы дэглэм тогтоож байгааг канцлер Ангела Меркель өчигдөр /2020.10.28/ мэдэгдсэн байна. Тэрбээр өчигдөр Германы 16 мужийн захирагч нартай яаралтай видео хурал хийж дээрх шийдвэрийг гаргасан байна.

Францад  маргаашнаас эхлэн иргэд арваннэгдүгээр сарыг дуустал зөвхөн ажилдаа явах, хүнс цуглуулах, эмнэлэг, аптек орох зорилгоор л гэрээсээ гарах эрхтэй болно. Түүнчлэн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, шөнийн цэнгээний газрууд, ресторануудыг хаахаар болсон бол сургуулиуд, үйлдвэрүүдийг нээлттэй үлдээхээр болжээ. Тус улсад нэг өдөрт коронавирусийн улмаас нас барсан хүний тоо энэ оны дөрөвдүгээр сараас хойших хугацааны хамгийн дээд хэмжээндээ хүрээд байгаа байна. Францад өдөрт 33 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэж эхлэв. Хорио цээрийн дэглэм нэг сар үргэлжлэх ч цаашид сунгаж магадгүй. Тиймээс Зул сарын баярыг ч хориглож магадгүй тухай эрх баригчид анхааруулжээ.

Харин Германд сургууль, цэцэрлэгүүдийг нээлттэй үлдээж, аялал жуулчлалын бүхий л үйл ажиллагааг зогсоож, нэг дор 10-аас дээш хүн цугларахыг хориглосон. Мөн шөнийн цэнгээний газруудыг хааж, ресторанууд зөвхөн хүргэлтээр хоолоо худалдах боломжтой болжээ. Гэхдээ Тус улсын Засгийн газраас цар тахлын улмаас алдагдалд орсон бизнес эрхлэгчдэд 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар олсон орлогынх нь 75 хувийг олгох шийдвэр гаргасан аж. Германд нэг өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 15 мянга орчим байгаа нь тус улсад цар тахал эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Эх сурвалж: BBC

 

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж