Пралимпийн эхний өдрүүдэд Оросууд 10 медаль авлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Пралимпийн эхний өдрүүдэд Оросууд 10 медаль авлаа

Паралимп эхлээд л Оросын тамирчид 10 медаль авлаа. Үүнээс дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр нь хүрэл медаль байна. Эхний өдөр цаначин Анна Бурмистрова болон Крилл Михайлов түүнчлэн биатлоны тамирчин Ирек Зарипов нар Ванкуверийн паралимпийн аварга болжээ. Биатлонч Ирек Зарипов нь мөн эрэгтэйчүүдийн цанын 15 км-ийн уралдаанд түрүүлж олимпийн анхны медальтнаар тодорсон байна. Хоёр өдрийн дараах албан бус медалийн байдлаар Украйны шигшээ баг хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медалиар хоёрдугаар байрт байна.
Гуравдугаар сарын 21-ны өдөр хүртэл үргэлжлэх тус тоглолтод 44 орны 600 гаруй тамирчид таван төрөлд медалийн төлөө хүч сорьж байгаа юм.
                                                                                                                              Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж