“Хөөрхөн хүүхэн” төрсөн өдрөөрөө сонгуулиа өгөхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

“Хөөрхөн хүүхэн” төрсөн өдрөөрөө сонгуулиа өгөхийг уриалав

“Хөөрхөн хүүхэн” төрсөн өдрөөрөө сонгуулиа өгөхийг уриалав

Та бидний 1990 оны “Хөөрхөн хүүхэн” киногоор нь сайн мэдэх АНУ-ын жүжигчин Жулиа Робертс өчигдөр (2020.10.28) 53 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөөрөө баяр тэмдэглэж буй зургаа цахим хуудсандаа оруулаагүй. Харин ч тэрбээр 9.1 сая дагагчтай инстаграм хуудсандаа ирэх долоо хоногт болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан пост оруулжээ.

“Би сонгогч” гэсэн бичигтэй цагаан цамц өссөн зургаа оруулаад Жулиа Робертс та ч бас саналаа өгөөрэй хэмээн бичжээ.

Үүний зэрэгцээ түүний “Хөөрхөн хүүхэн” кинонд тоглохдоо өмссөн урт түрийтэй лакан гутлыг ирэх арванхоёрдугаар сарын 1,2 болох дуудлага худалдаагаар худалдах гэнэ. Гутлын дуудлага худалдааны эхний үнэ 19 мянган ам.доллар орчим байх аж.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж