Суудлын автомашин портертой мөргөлдсөнөөс 35 настай эмэгтэй нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

Суудлын автомашин портертой мөргөлдсөнөөс 35 настай эмэгтэй нас баржээ

Суудлын автомашин портертой мөргөлдсөнөөс 35 настай эмэгтэй нас баржээ

Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, өчигдөр /2020.10.28/ 07.55 цагт Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан Соната-7 загварын суудлын автомашин, гурван зорчигчтой зорчиж явсан  Портер загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас 35 настай эмэгтэй Б автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тул ОБЕГ-ын алба хаагчид цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороонд суудлын автомашин автозамын хамгаалалтын бетон хашлага мөргөж 29 настай эрэгтэй М нь автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж