Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, өчигдөр /2020.10.28/ 07.55 цагт Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан Соната-7 загварын суудлын автомашин, гурван зорчигчтой зорчиж явсан Портер загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас 35 настай эмэгтэй Б автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тул ОБЕГ-ын алба хаагчид цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороонд суудлын автомашин автозамын хамгаалалтын бетон хашлага мөргөж 29 настай эрэгтэй М нь автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.
Э.БУРАМ