Өсвөрийн хоккейчид Дарханд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.27-нд нийтлэгдсэн

Өсвөрийн хоккейчид Дарханд өрсөлдөж байна

Монгол улсын хоккейн холбооноос зохион явагдаж буй өсвөрийн хоккейчдын U-12 (12-с доош насны) фестиваль тэмцээн энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 27-28-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын "Золбоот тамирчид" клубын мөсөн талбайд болж байна. Тэмцээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын "Дархан минж", "Золбоот тамирчид", Орхон аймгийн "Хангарьд" клуб болон Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн "Ананд Эрдэнэ", Багануур дүүргийн "Trippers" клубын баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна гэж тэмцээнийг зохион байгуулагчдаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж