Ньюс хөтөч: Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ мэдээлэл хийнэ

Ньюс агентлаг өнөөдөр болох үйл явдлуудыг хүргэж байна

09:00- 12:00 цаг

Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг “Дэлхийн Харвалтын өдөр”-ийг тохиолдуулан “Харвалтын эрсдлийг үнэлэх” зөвөлгөө, сургалтын өдөрлөгийг олон нийтэд нээлттэй зохион байгуулна. Холбоо барих: 99797227, 89647777

09:00-13:00 цаг

Шангри-Ла Зочид буудалд – “КОВИД-19 цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах нь” Зөвлөлдөх уулзалт болно. Холбогдох утас: 99042498

10:00 цаг

“Тамхины хоггүй хотыг бүтээе” арга хэмжээг Экологийн цагдаагийн албанаас РС mall ХХК-тай хамтран зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний үеэр автомашины үнсний савыг үнэгүй тараах юм. Авто машин эзэмшигчдийн томоохон группуудыг уг арга хэмжээнд хамруулж олон нийтэд тамхины хоггүй хотыг хамтдаа бүтээхийг уриалах юм. Утас: 9111-9374

11:00 цагт

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн 6 хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж Европын холбооны ASIIN байгууллагаас гэрчилгээгээ гардан авах гэж байна. Уг арга хэмжээнд БШУЯ-наас, БМИҮЗ-өөс зочид төлөөлөгчид ирэх юм. Хөгжим бүжгийн замын эсрэг талд буюу 64-р автобусны буудлын урд байрлах МУБИС-ийн 3-р байранд болно.
12:00 цаг
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д  Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ Хэвлэлийн бага хурал зарлалаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж