"МАН тэтгэврийн реформ хийх амлалтаа мартаж болохгүй" | News.MN

"МАН тэтгэврийн реформ хийх амлалтаа мартаж болохгүй"

"МАН тэтгэврийн реформ хийх амлалтаа мартаж болохгүй"

"МАН тэтгэврийн реформ хийх амлалтаа мартаж болохгүй"

Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар "Ард Лайф" ХХК-ийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Гантулгатай ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Н.Учрал нарын таван гишүүний санаачилсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн ч дэмжигдээгүй?

-Тэтгэврийн реформ буюу шинэчлэлийн асуудал сүүлийн 25 жил яригдаж буй асуудал. Улстөрч, эдийн засагчдын гол ярианы сэдэв болоод байна. Монгол Улсад олон тулгуурт хуримтлалд суурилсан тэтгэврийн тогтолцоог бий болгох нь шинэчлэлтийн гол агуулга нь юм. Үүний хамгийн эхний алхам нь энэ оны тавдугаар сард шинээр өргөн баригдсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл юм. Гэвч УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны  байнгын хорооны хурлын үеэр зохион байгуулалтгүй, замбараагүй байдлаас үүдэн хуулийн төслийн хэлэлцүүлэг санал тэнцэж, уналаа.

Хуралдаанд гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоогүй. Жишээ нь, 14 хүний ирц бүртгэгдсэн байсан ч дөрвөн гишүүн танхимд байгаагүй. Танхимд санал өгсөн 10 гишүүний 7 нь дэмжиж, гурав нь татгалзсан санал өгсөн. Санал хураалтын дараа татгалзсан гурван гишүүний нэг нь кноп андуурсан гэх тайлбар өгсөн.

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт санал хураалтад оролцсон 14 гишүүний 7 нь дэмжиж, 7 нь татгалзаж санал тэнцлээ. Ийм тохиолдолд хуулийн төсөл дэмжигддэггүй юм байна. Тэгэхээр тэтгэврийн сангийн тогтолцоо, системийг шинэчлэх ажил хойшлогдож байна гэсэн үг. Тэтгэврийн системийг шинэчлэх ажлыг парламентаас хүлээхээргүй болж байгаа бололтой.

Угтаа бол шинэ парламент тэтгэврийн системийг шинэчлэх асуудалд цаг гаргаж, ажлын хэсэг байгуулах, хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх ёстой байсан. Тиймээс тэтгэврийн системийг шинэчлэх хуулийн төслийг дахин хэлэлцэх ёстой. Хууль эрх зүйн үндэслэлийг нь судалбал дахин хэлэлцэх учиртай, хуулийн төсөл буцаагдах үндэслэл байхгүй. Мөн энэ талаар олон нийт өөрсдийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнд саналаа хүргэх хэрэгтэй.

Ирэх дөрвөн жилийг хүлээхгүйгээр тэтгэврийн системийг шинэчлэхэд ажлын хэсэг байгуулагдах ёстой. Хэрэв хуулийн төслийг хэлэлцэх асуудал дахин хойшлогдвол тэтгэврийн системийг хэзээнээс  шинэчлэх нь тодорхойгүй эрсдэл үүснэ.

-Өргөн барьсан хувийн тэтгэврийн тухай хуулийн үр өгөөж нь иргэдэд шууд очих байсан. Гэвч хэлэлцүүгийн явцад буцаагдлаа?

-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн үндсэн зарчим нь хуримтлалын тогтолцоо буюу хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Иргэд тэтгэврийн хуримтлалд тодорхой хэмжээний орлого хийснээр эдийн засгийн эргэлтэд шууд хөрөнгө оруулалт, бодит зээл, хувьцааны хөрөнгө оруулалт болж компаниудад очно гэсэн үг. Тухайн компанийн үр ашиг нь иргэдэд очих боломжийг энэ хуулийн төсөл бүрдүүлж өгч байгаа юм. Харин улсын тогтолцоо даатгалд суурилсан. Үүний сул тал нь даатгалын бүтээгдэхүүний  хувьд тэтгэвэрт гарах нь эрсдэл болж хувираад байна. Даатгал бол эрсдэлийг хамгаалж буй санхүүгийн бүтээгдэхүүн байтал тэтгэврийн даатгал нь эрсдэл болсон. Мөн өнгөрсөн жилээс УИХ-аар тэтгэвэрт гарах насыг нэмсэн. Ингэснээр тэтгэвэрийн сангийн алдагдлыг бууруулах буюу тэтгэвэрт гарах хүний тоог багасгасан.

Хэрэв тухайн даатгуулагч, хөдөлмөрийн насны иргэн тэтгэвэрт гарах наснаасаа өмнө нас барвал одоо мөрдөгдөж буй тэтгэврийн даатгалын санд ашигтай. Гэтэл 20 настайдаа ажлын гараагаа эхэлсэн залуу хүн 65 нас хүрэхээс өмнө нас барвал түүний 38 жил төлсөн даатгалын үр ашиг, тэтгэврийн хуримтлал ар гэрт нь очдоггүй нь өнөөдрийн даатгалд суурилсан тэтгэврийн тогтолцооны хамгийн том сул тал.

Тухайн ажилтны 30, 40 жилийн хуримтлалын мөнгийг яагаад даатгалын шимтгэлд суутгаад байгаа юм. Энэ нь аль нэг улстөрч, арилжааны банк аль эсвэл даатгалын ажилтны хариуцлагагүй үйлдэл болж байна. Дээр нь эдийн засгийн эргэлтэд ордоггүй тул иргэнд ямар ч үр ашиггүй болчихож байгаа юм. Өнөөдөр тэтгэврийн насныхны 80 хувь нь 450 мянган төгрөгөөс бага буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэвэр авахын тулд иргэд бүхий л насаараа даатгал төлж, улсад ажилласан болж таарах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Нөгөө талаас тэтгэврийн даатгалын сангийн шимтгэл нь сарын орлогын 17 хувьтай тэнцдэг. Хувь хүн 11.5 хувь, ажил олгогч 12.5 хувийн шимтгэл тэтгэврийн санд төлдөг. Ийм байдлаар тэтгэврийн даатгалын тогтолцооны гажуудлыг засч, шинэчлэлт хийхгүй үргэлжилбэл цаашид хүн амын насжилтын асуудал ч яригдана.

Хүн ам зүйн насжилтаас харахад өнөөдөр ажил эрхэлж буй 10 хүн  гурван өндөр настны тэтгэврийг төлж байгаа бол ирээдүйд өсөх хандлагатай байна. Цаашид 2040 онд хөдөлмөр эрхэлж буй арван хүн найман өндөр настны тэтгэврийг төлөх тооцоо байна. Тиймээс 17 хувийн шимтгэлийг гурав дахин нэмэгдүүлж байж өнөөдрийн тэтгэврийн хэмжээнд барина. Эсвэл 450 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй иргэдэд одоогийнхоос гурав дахин бага тэтгэвэр өгч байж өнөөдрийн тэтгэврийн хэмжээг барих болж байна. Тэгэхээр тэтгэврийн реформ хийх цаг нь болсон.

Дэлхийн улс орнууд хуримтлалд суурилсан тэтгэврийн реформд шилжсэн байхад манай улс ч бас реформ хийх цаг нь болсон. Хэрэв хувийн тэтгэврийн тухай хуулийг баталж, тэтгэврийн реформ хийвэл тухайн ажилтны 20, 30 жил хуримтлуулсан мөнгө ар гэрт нь өвлөгддөг болно. Нөгөө талаас тухайн хүний хуримтлуулж буй мөнгө хөрөнгө оруулалтын сангаар дамжин эдийн засгийн эргэлтэд орно.

-Хуулийн төслийг санаачлагчид энэ онд багтаж, УИХ-аар хэлэлцэн батлах ёстой гэх байр суурийг илэрхийлж байсан. Харин УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төсөл 2020 онд УИХ-аар батлагдах эсэхэд эргэлзэж байх шиг?

-Тэтгэврийн системийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай. Ирэх Баасан гаригт УИХ-аар Байнгын хорооны шийдвэрийг хэлэлцэнэ. Энэ үеэр Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дэмжээгүй шийдвэрийг буцаагаасай гэж хүсч байна. УИХ-ын гишүүн Н.Учрал нарын таван гишүүний санаачилсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд маш сайн хуулийн төсөл болсон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тэтгэврийн шинэчлэлт, хувийн тэтгэврийн сангийн ажил хийгдсэн. Эдгээр ажлын тайлан Н.Учрал гишүүний ажлын хэсэгт давхар багтсан. Энэ бүх мэдээлэлд үндэслэвэл маш сайн хуулийн төсөл болсон ч илүү сайжруулж, хөгжүүлэхэд УИХ ажлын хэсэг гаргаж ажиллах шаардлагатай. Хэрэв энэ онд багтаж УИХ-ын намрын чуулганаар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталбал ирэх оноос хувийн тэтгэврийн сангууд байгуулагдаж, бодит амьдрал дээр мөрдлөг болох ёстой. Одооноос тэтгэврийн шинэчлэлийг хийхгүй бол цаашид оройтно.

Гэтэл тэтгэврийн системийг шинэчилнэ гэж ярьсан  хүмүүс одоо “цаг нь болоогүй” гэж дахин хойшлуулж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл. Эрх баригч нам УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөртөө тэтгэврийн системийг шинэчилнэ гэж амлачихаад одоо хэлсэн үгнээсээ буцаж байна.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой 16 хуулийн төсөл Улсын Их хуралд өргөн баригдаж байв. Энэ хугацаанд хуулийн төсөл өргөн барих бүрт ямар нэгэн байдлаар хуулийн төслийг хойшлуулаад байдаг. Одоо мөрдөгдөж буй даатгалд суурилсан тэтгэврийн тогтолцоо нь ажилтанд ашиггүй, тэтгэврийн насныханд ч ашиггүй.

Гэтэл удирдан зохион байгуулж буй  төр нь сүүлийн долоон жилийн хугацаанд 500 тэрбумын алдагдалтай, ашиггүй ажилласан. Үүний цаана өөр ашиг сонирхол байгаа болохоор тэтгэврийн системийг шинэчлэх хуулийн төслийг гацаанд оруулж унагаадаг гэх хардлага ч байна.

-Хуулийн төсөл буцаагдах өөр нэг шалтгаан нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой төслийг УИХ-д өргөн барина гэх мэдээлэл байна?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг хүлээгээд 25 жил өнгөрлөө. Хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар яагаад өргөн бариагүй вэ гэдэг нь өөрөө маш том асуудал. Тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төсөл өргөн барилаа ч УИХ-ын гишүүн Н.Учрал нарын өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээс зарчмын хувьд ямар ч ялгаа байхгүй.

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд нэмэгдсэн нэг үндсэн зүйл нь иргэд нийгмийн даатгалын санд төлж буй 24 хувийн 17 хувийг тэтгэврийн даатгалын санд төлдөг. Энэ 17 хувиасаа дөрвөн хувийг хувийн тэтгэврийн сандаа хуримтлуулах боломжтой. Ингэснээр яамны мэдэлд байдаг 17 хувийн санхүүжилтээс дөрвөн хувийг нь иргэдийн сонголтод очно гэсэн үг. Гэтэл энэ нь яамны эсэргүүцэх гол шалтгаан болоод байна. Нөгөө талаас УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө эрх баригч нам мөрийн хөтөлбөрөөсөө буцах том шалтгаан нь боллоо.

Угтаа бол хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг энэ сарын 27-ны өдрийн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцээд дэмжих бүрэн боломжтой байсан. Зохион байгуулалт муу байсан төдийгүй санал өгөөгүй гишүүдийг татгалзснаар тооцсоныг ойлгоогүй. Ийм чухал хуулийг хэлэлцэхгүй хойшлуулж байгаа нь туйлын хариуцлагагүй санагдлаа.

-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг дэмжсэн гишүүдийн зүгээс Засгийн газрын бодлого, шийдвэртэй уялдах ёстой гэх байр суурьтай байгаа. Энэ талаар та юу гэж бодож байна?

-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл Засгийн газрын бодлогоос зөрсөн асуудал огт байхгүй. Бодлогын бичиг баримтад тусгагдсан төдийгүй МАН сонгуулиар мөрийн хөтөлбөртөө амласан шүү дээ. Гэтэл хуулийн төсөл хойшлогдох эрсдэлтэй болчихлоо. Ямартай ч хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх шаардлагатай.

-УИХ-аар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэн батлагдвал иргэд даатгалын болон хуримтлалд суурилагдсан гэх хоёр эх үүсвэрээс тэтгэвэр авах юм байна. Мөн нас барсан ч үр хүүхдэдээ өвлүүлэх нь олон нийтийн дэмжлэгийг аваад буй?

-Монголчуудын хувьд тэтгэвэрт гарахаас өмнө /55-65 нас/ нас барах тохиолдол түгээмэл. Гэтэл тухайн нас барсан хүн 30 жил даатгал төлсний эцэст тэтгэврийн үр ашигаа хүртэж чадахгүй, ар гэрт нь өвлөгдөх боломжгүй нь хамгийн том асуудал. Энэ бол тэтгэврийн тогтолцооны хамгийн том гажуудал. Цаашлаад нийгэмд хүн бүр бизнес хийх сонирхолтой болж байна. Учир нь, бизнес эрхэлбэл өвлөгдөж үлдэх боломжтой учраас тэр. Гэтэл үүний цаана төрийн үйлчилгээ доголдож байдаг. Жишээ нь, эмч хүн өглөө нь улсын эмнэлэгт, үдээс хойш хувийн эмнэлэгт, багш нар мөн л адил улсын болон хувийн сургуульд ажиллаж байна. Иргэддээ нийгмийн баталгааг нь гаргаж өгөөгүйээс л ийм гажуудал үүсээд байгаа юм. Хэрэв амьдрах баталгаатай, хуримтлалтай, өвлүүлэх хэмжээний хөрөнгөтэй бол төрийн алба хаагчид өмнөх ажилдаа л илүү анхаарна. Тэдэнд  заавал давхар ажил хийх шаардлага байхгүй.

Тэтгэвэр гэхээр зөвхөн өндөр настны асуудал мэт боловч нийгмийн хамгийн том систем юм. Дэлхийн улс орнуудад тэтгэврийн тогтолцоо нь өндөр хөгжсөн улс орнууд аз жаргалын индексээр тэргүүлж байдаг. Тухайлбал, Австрали, Дани, Голланд зэрэг улс оронд тэтгэврийн тогтолцоо маш сайн хөгжсөн.

Ирээдүй нь баталгаатай байхад эргээд тэтгэвэртээ гарахад хангалттай хэмжээний хуримтал үүссэн байдаг. Энэ бүх тогтолцооны эхний алхам бол тэтгэврийн реформ буюу хувийн тэтгэврийн хууль эрхзүйн орчныг тодорхой болгох шаардлагатай.

-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл нь зөвхөн иргэдэд төдийгүй нийгэмд ямар үр ашиг, өгөөжтэй вэ?

-Өнөөдөр нэг сая төгрөгийн цалинтай иргэнийн тэтгэврийн хэмжээ 450-500 мянган төгрөгөөр тогтоогдож байна. Тухайн иргэн тэтгэвэрт гарсан өдрөөсөө эхлэн 50 хувь бага орлоготой болно гэсэн үг. Өнөөдрийн тогтолцоо тэтгэврийн насныханд та насны амралтаа авсан өдрөөсөө эхлээд 50 хувь хямд, бага хоол ид гэсэн зарчим үйлчилдэг. Хүн мэдээж 50 хувь хямдхан хоол идэж, 50 хувь хямд хэрэглээтэй, нийгэмд 50 хувь бага оролцохыг хүсэхгүй. Үүнийг өнөөдрийн даатгалын тогтолцоо иргэндээ тулгаж байгаа нь маш харгис юм. Нийгмийн даатгалын сангийн хамгийн өндөр шимтгэлийг тэтгэврийн даатгал авч байхад тэтгэврийн насныхан авч буй тэтгэвэртээ сэтгэл дундуур байгаа нь чөтгөрийн тойрог шиг үргэлжлээд байна.

Хамгийн гол асуудал нь тэтгэвэрт гарах нь эрсдэл болж байгаа нь тогтолцооны хувьд хамгийн том гажуудал. Гэтэл хувийн тэтгэврийн тогтолцоо өндөр хөгжсөн улс орнуудад хамгийн мөнгөтэй, хамгийн их хуримтлалтай хүмүүс нь өндөр настнууд байгаа. Үүний тод жишээ нь, зуны улиралд жуулчдын 70-80 хувь нь өндөр настнууд байдаг нь тухайн улсын тэтгэврийн тогтолцоо нь маш сайн хөгжсөнийг харуулж байгаа юм.

Тухайн иргэн их хэмжээний хуримтлал үүсгэсэн учраас аялж зугаалах боломж нь нээлттэй байгаа юм. Тухайлбал, Японы аялал жуулчлалын салбарын хамгийн том хөрөнгө оруулагч нь тэтгэврийн сан. Гэтэл бид аялал жуулчлалаа хөгжүүлье гэж ярьдаг. Тэтгэврийн сан бол аялал жуулчлалын хамгийн том хөрөнгө оруулагч нь болж байгааг ч анхаарах хэрэгтэй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-29 103.57.94.50

УЧРАЛ ГИШҮҮН ЕР ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ ГЭЭД ОДОО АВЧ БАЙГАА ШИМТГЭЛИЙН 4 %-ИЙГ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛД ШУУД АВНА ГЭЖ ЮУ ЯРИАД ЧИЧРЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА. УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙХАД 4%-ИЙГ ХУВИЙН ДААТГАЛД ШИЛЖҮҮЛБЭЛ БҮР ХҮРЭЛЦЭХГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГОДОГГҮЙ ЯМАР ТОЛГОЙ ВЭ? ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ ЧИНЬ ХҮНИЙ САЙН ДУРЫН АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ. САЙД АСАН УИХ-ЫН ГИШҮҮН ЧИНЗОРИГ ИХ ЗӨВ ЯРЬЖ ТАЙЛБАР ХИЙЖ БАЙСАН МАШ ЗӨВ, БИД ЭСЭРГҮҮЦЭЭГҮЙ ГЭХДЭЭ ЦАГ НЬ АРАЙ БИШ ГЭЭД, ,

Avatar

Монгол 2020-10-29 203.91.115.50

Тэтэгвэрийн шинэчилэл Даатгалын тогтолцооны шинэчилэл хийх ёстой дэмжиж байна, Гэхдээ хувийн тэтэгвэрийн санд даатгуулагчид одоогийн төлж байгаа 17 хувиас тусдаа өөрсдийн сайн дурын үндсэн дээр шимтгэл төлдөг байх хэрэгтэй ,Түүнээс одоогийн НДШ төлж байгаа 17 хувийг бууруулж 4 хувийг хувийн санд төвлөрүүлбэл НДС тэтэгвэрээ тавих эх үүсвэргүй болно, НХЯ-ны дэмжихгүй байгаа нь үүнтэй холбоотой байж таарна.

Avatar

Зочин 2020-10-29 66.181.161.10

Тэтгэврийн тогтолцоог шинэчилж НДШийг тэтгэвэрт гарахад нь бүрэн буцааж олгох хэрэгтэй Үүнээс хэзээ ч буцаж няцаж болохгүй

Avatar

Зочин 2020-10-29 202.21.108.1

Ганбаатар н**ш болжээ

Avatar

Зочин 2020-10-29 66.181.181.170

Зүгээр л бай

Avatar

Зочин 2020-10-29 66.181.191.205

За танай талх Ганхуяг эзэн эндээс бас ямар мөнгөний үнэр авчихаад л гар хөлөө хөдөлгөөд байна вэ. Иргэдийн даатгалаар тоглох нь дутаж дээ, ханашгүй шунал юмаа

Avatar

Зочин 2020-10-29 66.181.186.12

МАН тэтгэврийн реформ хийх амлалтаа хэрэгжүүлэх эхний алхам нь Учрал нарын хууль байсан юм. Харамсалтай нь уначихлаа. Дагаад дараагийн сонгуулиар бүгдээрээ уначихав даа.

Avatar

Zochin 2020-10-29 67.81.184.102

MAY amlaltaa bieluul!

Avatar

Зочин 2020-10-29 66.181.189.119

Яаж ч бодсон хар залуугаасаа борви цурамхийлгүй ажилчихаад ажил хийхгүй тэтгэвэрт гарч байгаа хүмүүстэй адил тэтгэвэр авна гэхээр арай биз дээ? Тэгвэл НД төлөөд яадгийн тэртэй тэргүй насны сүүлд адилхан авдгийм чинь гэнэ биз дээ! АН с угаасаа олигтой юм гарах биш!!!

Avatar

Zochin 2020-10-29 202.126.88.130

Сонгуулийн хоосон амлалтын нэг. Сонгууль дууссан нийтийн амьдрал дарга нарт падгүй болсон , иймэрхүү мөнгө үрсэн юманд юу гэж хөдлөхөвдөө сонггчдын хохь болоод жорлийвоо. Хийн хоолой анхнаасаа худлаа байсан гэх мэт хулхидсан олон асуудал бий дээ, жагсаавал боть ном болно.

Avatar

зочин 2020-10-29 202.9.40.182

Ардын Ганхуягийн хор уналаа даа

Avatar

иргэн 2020-10-29 66.181.187.119

Яриад байгаа Японд бүрэн тэтгэвэр авахын тулд 40 жил ажиллладаг, түүнээс цөөн жил ажиллавал хувилаад авна, маш өндөр шимтгэл төлнө сар бүр төлнө, мөн суурь тэтгэврийн зардлын төсвийн 50 хувийг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Мөн Японы тэтгэврийн корпораци бол улсынх, менежмент нь муу гэж байнга шүүмжлүүлдэг. Жишээ татсан улсууд чинь шал өөр системтэй. Эхлээд тэтгэврийн системээ сайн судал. Мэргэжлийн хүмүүс бас байдаг юм шүү, хальт англи хэлтэй өнгөц мэдээллээр реформ хийхгүй, хэний эрх ашиг яваад

Avatar

sudalgaa 2020-10-29 66.181.187.119

Хуулийн төсөлд шийдээгүй олон асуудлууд байна лээ. Хувийн тэтгэврийн санг хүчээр байгуулдаг улс их цөөхөн дөө, сайн дураар эсвэл үндсэн тэтгэвэр дээр нэмэлтээр ажил мэргэжлийн тэтгэврийн схем гэж байгуулдаг, яриад байгаа тооцоо нь жилийн хүүг хэт өндрөөр тооцсон, хүн тасралтгүй 20-30 жил шимтгэл төлнө гэснээс өндөр тэтгэвэр авахаар харагдуулан байсан. Одоо тэтгэврийн сангууд өртгөө яаж хадгалах вэ гэдэг нь асуудал болсон, инфляци, менежментийн зардлыг давж өгөөж өгөх хэцүү

Avatar

Зочин 2020-10-29 66.181.161.107

Хувийн тэтгэвэр-н сан байх нь зөв.Гэхдээ ард түмэнд 2 болгоомжлол байна.саяхан нэг хэсэг хэвлэл мэдээлэлээр Хувийн санхүүг-н байгуулаг-с та 5 жил НДШ төлөөд 1саяаас өндөр тэтгэвэр авна гэсэн хүн итгэхийн аргагүй суртачилгаа явсан 2-р т Энэ нь мөнгө угаадаг залтай хүмүүсийн бизнес түүнд нь манай улс төрчид ИХ-н зарим гишүүд хэвлэл-н зарим байгууллага ИйглТВ хувь эзэмшигчээр ороод дэмжээд байна гэсэн болгоомжлол байна.Иймд төр,хувийн хэвшлийн 2 сан байх ба иргэдийн сонголт хийх эрх нь чухал юм

Avatar

Зочин 2020-10-29 66.181.161.107

17 % -н 4% г хувийн тэтгэвэрийн санд шилжүүлнэ гэсэн хатуу заалт оруулж болохгүй.Хувь хүний сонголтыг илүүд үзэх хэрэгтэй.Тухайн хүн 17 % төрийн НД-д шилжүүлж төрөөс 100%тэтгэвэрээ авах уу эсвэл 13 % төрд 4 %-г хувийн НД-д шилжүүлээд 2 сангаас тэтгэвэрээ авах уу гэдэг сонголтыг хуулиндаа оруулж өгсөн бол амьдралд нийцэх байсан юм.Одоо ард түмний дунд лууварчингуудад тэгэж 4%-г алдаж байсанаас бага ч гэсэн төрөөсөө авч байгаад сүүлд нь төртөөгөө хариуцлага тооцоё гэсэн сэтгэхүй илүү байна.

Avatar

Иргэн 2020-10-29 2.58.194.140

Тэтгэвэр бол том бодлого, хэн дуртай хувийн санхүүгийн байгууллагын тоглодог асуудал биш, нухацтай үзэх хэрэгтэй, хэн нэгний хуулийн төслийг хуулж хувь ч биш, улс ч биш сонин юм хийхээр яриад сэтгэл хөөрлөөр зүтгээд байж болохгүй, Монголд санхүүгийн хувийн нэгдлүүд бие даах хэрэгтэй болохоос улсаас татаас авах гэж улайраад тэтгэврийн бодлогоор тоглоно гэж байхгүй шүү, олон хүний амьдрал амьжиргаатай холбоотой асуудлыг иймэрхий амьрал мэдэхгүй мэдэмхий залуучууд тийм амар хийхгүй

Avatar

Иргэн 2020-10-29 49.0.212.1

Асуудал зөв ч, арай эрт, зарим хүмүүст итгэх юм байна уу, юунд ч эс итгэвэл эрүүл бус болох.

Avatar

Зочин 2020-10-29 202.21.108.227

ИРГЭДИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАТАЛГААГ ТӨР ХАРИУЦАЖ ИРСЭН, ХАРИУЦАЖ БАЙГАА, ЦААШИД Ч ХАРИУЦАХ ЁСТОЙ. ХУВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙН МӨНГӨӨР БҮРДҮҮЛЖЭ БОЛОХГҮЙ ЭЭ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН БААХАН МӨНГӨ ТАТАЖ АВААД ДАРАА НЬ ДАМПУУРАХАД Л ХЭДЭН МЯНГАН ТЭТГЭВРИЙН ХӨГШИД ОР ХООСОН ХОЦОРНО ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-10-29 150.7.169.167

Төр гэдэг чинь хэсэг бүлэг хүмүүсийн нийлбэр шүү дээ, тэглээ ч одоо төр удирдаж байгаа хүмүүс 30 жилийн дараа төрд байхгүй болох учраас наадуул чинь санаа зовохгүй, мөнгийг нь дураараа зарцуулж байгаа шүү дээ, нэг банкинд аваачиж хийгээд нөгөө банкаа дампууруулаад сайхан хувааж идэж байгаа ш дээ.

Avatar

Зочин 2020-10-29 103.229.122.157

soyo buyna soyo ganbold bitgi shaalbardad baigara. kaaltu soyo..

Avatar

Зочин 2020-10-29 103.229.122.157

altan dornod, sumber godl. boroi gold, centerra gold uurahi reket hisen buteegui nidaluulsan soyo toroo soyo buyna. beeln goimon guuy ideg guilgachin yaj halhin atgahiin be bodood uzel dee.iim baiy pildaga shuu.naku tamba jahar baiga yu soyo neg uhtel zodood gindanda 3 sar hataasan juram baihgui daa. enig harahra pildaga nima omdondoo baanaa.

Avatar

Зочин 2020-10-29 103.229.122.157

soyo tomoo tomor tomoo pildaga ganaa daagan jambaa nar udaa daraalan buleglen surhaa bimbara oyunbold cheny hulgai hiisen. suulde h**** b** zebseg ashiglaad deremdeg bolson. surhai erdenetsogt egch dollor solij baihad bu tulgaad deremdsen. teg yabahdaa taxi jolooch city taxi jolooch ten taxi jolooch ganbyar boldbaatar alad mashing abad baga hangaid heer ahysan hereg shdee. een boloh uu oor uzeh uu

Avatar

Зочин 2020-10-29 64.119.27.230

санал өгөөгүй хүмүүс дараа нь намайг байхгүй хойгуур санал хураалт болчихсон байна лээ гэж худлаа мэдэн будилах гэж зориуд санал хураалтаас өмнө гарч явж төсөлийг унагаж байна

Avatar

Зочин 2020-10-29 64.119.27.230

энэ дан ганц хөгшчүүдийн асуудал биш байхаа 5 жилийн дараа 10 жилийн дараа 20 жилийн дараа бүгд тэтэгэвэрт гарна тэгэхээр энэ бүх хүнд хамаатай асуудал байхаа

Avatar

ХЭХЭ 2020-10-29 192.82.67.59

МАН ТЭТГЭВРИЙН САНГ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ХООСОЛСОН ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2020-10-29 203.91.115.50

Тэтэгвэрийн санг МАН биш Ардчилсан нам Эрдэнэ дарга албатуудтайгаа нийлээд хоосолчихсон юм биш үү. Ганц тэтэгвэрийн санч биш бас тэтгэмж халамжийн сангийн хөрөнгийг БГД-н АН-н гишүүд дэмжигч ахмадуудыг Ихтамир амралтандаа амрааж хөнгөлөлтийг нь гаргах эх үүсвэр болгох, БГД-н нэгдсэн эмнэлэгт гар хөлөө байршуулж хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар бас Эрүүл мэндийн даатгалын санг хоосолчихсон юм биш үү
Эдгээр хөнгөлөлтүүд БГД -н Ардчилсан намын бус иргэдэд огт хүртээлгүй .

Avatar

Зочин 2020-10-29 64.119.22.219

ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЦААНУУД ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ
АВСАН ТЭТГЭВЭРТЭЭ ТААРУУЛААД БОЛЖ Б.А
НАСТАНГУУДААР БИТГИЙ ТОГЛО..БУРХАНЫ ОРОНД ЯВАХААР НЬ ТӨРСӨН ҮР ХҮҮХДЭД НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛБЭЛ ОЛОН ӨРХ БАЯРЛАНА.ҮХЭХДЭЭ ТӨР ЗАСАГТАА БАЯРЛАНА ҮР ХҮҮХДДЭЭ ӨВ ОРХИЖ БАЙГАА ГЭХЭЭР БАГА Ч БОЛ ИХ НЭМЭР.

Avatar

зочин 2020-10-29 66.181.182.242

МАН хан ДОРВИТОЙ СУУРЬ АЖИЛ ЮУ Ч ХИЙХГҮЙ, ЮУ Ч ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ

Avatar

Зочин 2020-10-29 124.158.97.182

Үнэхээр Мангарууд юу ч ойлгохгүй. Тэтгэвэрийн шинэчлэл амин чухал.

Avatar

АН-аас Ерөнхийлөгч сонгогдоно гэж айж байгаа юм 2020-10-29 139.5.216.66

АН-аас Ерөнхийлөгч сонгогдоно гэж айж байгаа юм

Avatar

Зочин 2020-10-29 202.72.245.124

Тэтгэврийнхэн болон тэтгэвэрт гарах бүх хүмүүстээ МАНгарууд салаавч өглөө дөө

Avatar

Зочин 2020-10-29 202.21.105.26

Энэ Гантулга их ярьдаг ч яг байгаа оносон, час хийсэн үг өгүүлбэр, сэдээлт өгч ердөөсөө чаддаггүй юм байнаа. Тэгээд л энд тэнд гологдоод явдаг юм биш биздээ.

Avatar

Зочин 2020-10-29 172.106.18.163

За битгий шаагаад бай чи энэ улс оронд ажил хийдэг хүнгүй бүгд халамж авдаг боллоо. Эхлээд залуусаа ажлын байраар дэмжих хэрэгтэй байна. Хэдэн худал поп намууд худал амлалт шахаж улс орныг хямралд түлхэж байгааг бүгд харж байна.

Avatar

зочин 2020-10-29 192.82.75.209

Хувийн тэтгэвэрийн сангийн тухай хууль бол худлаа халхавч хийсэн хувийн санхүүгийн байгууллагын хөрөнгө албадан татан төвлөрүүлэх эргэлтэнд оруулах эрсдэл үүсэх зэрэг шал дэмий хэсэг бүлгийн ашиг сонирхолд нийцсэн ажил. Одоо байгаа тогтолцоогоо сайжруулан баталгаажуулж хөгжүүлээд цаг үед нь нийцүүлээд явсан нь дээр

Avatar

Зочин 2020-10-29 64.119.19.200

Хүрэлсүх нар сайхан амалж байж 2020 оны сонгуульд ялснаар бүх хэрэг нь бүтсэн учраас одоо яаж ч байсан айх зүйлгүй болжээ, тэд!!! Одоо яая гэхэв, мунхаг ард түмэнтэй улс ингэж л байхаас!!!

Avatar

Зочин 2020-10-29 202.126.90.123

Ард түмнээ бодоод дахиж хэлэлцэх хэрэгтэй хөгшчүүлээ хайрлах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж