Facebook ба Twitter-ийн тэргүүн нарт ИУ занал хийв

Хуучирсан мэдээ: 2016.02.27-нд нийтлэгдсэн

Facebook ба Twitter-ийн тэргүүн нарт ИУ занал хийв

 

“Исламын улс” бүлэглэлийн хэт даврагчид Facebook компанийг үндэслэгч Марк Цукерберг ба Twitter-ийн тэргүүн Жек Дорси нарт занал хийсэн видео бичлэгийг гаргасан тухай The Guardian агентлаг мэдээлэв. Тэд 25 минутын видео бичлэгт компаниудын тэргүүн нарын суманд сэглэгдсэн зургийг үзүүлэн сүлжээнд тэдний ажиллагааг хязгаарлан өшөөгөө авна гэжээ. Уг бичлэгийг "Исламын улс" бүлэглэл Telegram сүлжээнд тавьсан байна.

Бичлэгийн төсгөлд  хоёр компанийн тэргүүн нарт хандан “ Та нар бидний олон аккаунтуудыг хааж байгаа гэж өдөр бүр ярих юм. Үүнийг л та нар хийж чадаж байна уу? Та нар манай лигийнх биш. Хэрэв та нар манай нэг аккаунтыг хаалаа гэхэд бид 10-ыг нээнэ. Удалгүй та нарын нэр сураггүй болно”  гэсэн үгийг уншжээ.

Уг бичлэгийг Исламын улстай холбоотой “Халифатын хөвгүүд” бүлэглэл хийсэн гэв. Исламчууд Facebook дэх 150 бүлэг ба 10 мянган аккаунтыг эвдлэн нэвтэрсэн гэж байгаа. Тэд твиттерт 5000 гаруй аккаунтад нэвтэрчээ. Мөн хаагдсан нэг аккаунтынхаа төлөө 10-ыг устгана гэжээ.

Бичлэгт бүртгэгчдийн аккаунтад нэвтрэн зургийг нь солин өөрсдийн материалуудыг оруулж байгаа зураглал гарсан байна.  

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж