Австралид хориг тавьснаар Монголоос нүүрс импортлох нь ихэслээ | News.MN

Австралид хориг тавьснаар Монголоос нүүрс импортлох нь ихэслээ

Австралид хориг тавьснаар Монголоос нүүрс импортлох нь ихэслээ

Австралид хориг тавьснаар Монголоос нүүрс импортлох нь ихэслээ

Бээжингийн эрх баригчид Австрали улсаас нүүрс импортлохыг хориглосон учир Хятадын гангийн үйлдвэр, цахилгаан станцууд Монголоос нүүрс худалдан авах нь ихэсч, нэг өдөрт л гэхэд мянган машин нүүрс хил давжээ. Гэвч монгол нүүрсний үнэ өндөр, чанар муу, тээврийн зардал хэт их зэрэг нь зарим худалдан авагчдын “толгойны өвчин” болоод байна.

Австралиас коксжих болон эрчим хүчний нүүрс импортлохоо больсонд цаагуураа хоёр улсын харилцаа, улс төрийн зайлшгүй асуудлууд нөлөөлсөн байж болох ч бодит байдал дээр тус шийдвэр хүндээр тусч, Монголоос нүүрс импортлоход олон асуудал үүсч байгаа учир цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бээжин дээрх шийдвэрээ эргэн харахаас гарцаагүй болно хэмээн шинжээчид үзэж байна.

Хятад улстай хил залгаа оршдог Монгол Улсаас нүүрс импортлох нь Бээжингийн хувьд австрали нүүрсийг орлуулах хамгийн тохиромжтой сонголт байсан нь мэдээж. Учир нь АНУ, ОХУ, Канад зэрэг холын орнуудаас богино хугацаанд яаралтай нүүрс худалдаж авах нь боломжгүй хэмээн S&P Global Platts сүүлийн үеийн тайландаа дурьджээ.

Хэдий Хятадын умард хэсгийн мужуудад дээрх өөрчлөлт төдийлөн хүндээр тусахгүй байж болох ч өмнөд нутгуудад зохион байгуулалт, тээврийн өртөг зэрэг нь гол асуудал болсон. Тиймээс Бээжин дээрх шийдвэрээ эргэн харахгүй бол өмнөд Хятадын хэрэглэгчид илүү үнэтэй дотоодын нүүрсээ ашиглахаас өөр сонголтгүй болох юм.

Одоогийн байдлаар Австралийн нүүрсний импортод тавьсан хориг хүчин төгөлдөр, амжилттай хэрэгжиж байгаа аж. Тиймдээ ч Хятадын нүүрс хэрэглэгчид өөр орнуудын нүүрс экспортлогч компаниудтай холбоо тогтоохоор оролдож эхэлжээ. Гэсэн ч өөр илүү хямд хувилбар үгүй тул Монголын нүүрсний эрэлт нэг хэсэгтээ өссөөр байх болно хэмээн мэргэжлийнхэн таамаглаж байна.

“Монгол нүүрсний нэг сайн тал нь хатуу коксжих нүүрсийг орлож чаддагт оршиж байна. Далайд гарцгүй Монгол Улсад Бээжингийн шийдвэр ашгаа өгч, сүүлийн үед Хятад руу нийлүүлэх нүүрсний экспорт эрс өсч, нэг өдөрт мянган машин хил давах болсон байна” хэмээн ажиглагч Жеффери Лью, Иле Вен нар онцолжээ.

Ийнхүү экспорт эрчимтэй нэмэгдэж байгаа нь цаашлаад Монгол Улс нь Хятадын нүүрсний хэрэглээ, тэр дундаа гангийн үйлдвэрийн коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч гэсэн байр сууриа эргэн авах боломж байж магадгүй юм.

Өмнө нь Монгол Улс нь Хятадын тэргүүн нийлүүлэгч орон байсан ч энэ оны эхээр цар тахал, хил хаах зэрэг асуудлаас болон дээрх байр сууриа алдсан билээ. Харин Австрали энэ боломжийг богино хугацаанд ч гэсэн алдалгүй ашиглаж, энэ онд өнгөрсөн гурван жилийнхээс хол илүү хэмжээний коксжих нүүрс Бээжинд борлуулсан байна.

CRU группийн түүхий эдийн зах зээлийн шинжээч Саймон Вугийн хэлснээр хөрш хоёр улсын улс төрийн дотно харилцаа Монголын нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд том түлхэц болсон байж магадгүй хэмээн үзэж байгаа гэнэ.

Үүний зэрэгцээ Монгол Улс нь Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээрээ Хятадад экспортлодог усан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо, химийн бүтээгдэхүүн тэргүүтэй 366 нэр төрлийн барааныхаа татварыг хасахаар тохиролцож, хоёр улс хоорондын худалдаагаа өргөжүүлэх зорилт тавьжээ. Мөн БНХАУ-ын худалдааны яам Монгол Улс дээрх хэлэлцээртт нэгдсэнээрээ Хятадтай харилцан татварын хөнгөлөлт эдлэхээс гадна зам барилгын төслүүдэд илүү их боломж нээгдэх болно хэмээн цохон тэмдэглэсэн аж.

Гэсэн ч монгол нүүрсний өндөр үнэ, тээврийн зардал, чирэгдэл, чанарын асуудлаас болж Хятадын хэрэглэгчид Австралийн хоригийг эргэн харах талаар шаардлага тавьж магадгүй.

“Хятадын умард нутгууд, ялангуяа Хэбэй мужийн гангийн үйлдвэрүүд Монголын коксжих нүүрсийг аль хэдийн өргөнөөр хэрэглэж эхэлсэн. Гэхдээ Австралийн нүүрсийг хэрэглэж дадсан, ихээхэн хамааралтай болсон гангийн үйлдвэрүүд сонголтоо өөрчлөлт хийх шаардлага тулгараад байна. Учир нь одоогийн байдлаар зөвхөн монгол нүүрсний нийлүүлэлт л хангалттай байгаа юм” хэмээн Ву хэлжээ.

Хятадын өмнөд нутгуудын гангийн үйлдвэрүүдийн хувьд тээврийн зардал ихтэй монгол нүүрс, эсвэл өндөр үнэтэй дотоодын нүүрсэнд найдсанаас хямд үнээр гэрээ байгуулж өөр экспортлогчоос нүүрс импортлох нь ашигтай байж магадгүй.

Өмнөд нутгууд, тэр дундаа далайн эргийн мужуудад далайн тээврээр нүүрс хүргэх нь амар байдаг бол харин Монголоос нүүрс худалдан авахад төмөр замаар тээвэрлэх явцад осол гарах, төмөр замын даацын асуудал зэргээс шалтгаалан олон янзын хүндрэл үүсдэг байна.

Гэтэл өөр орноос нүүрс импортлох боломж бага байгаа нь тэдгээр гангийн үйлдвэрүүдэд дотоодын өндөр үнэтэй нүүрсээ хэрэглэхээс өөр сонголт үлдээхгүй бололтой. Хэрэв тэгвэл үйлдвэрүүдийн ашиг орлогод хүндээр нөлөөлөх эрсдэлтэй юм. Жишээлбэл, Канад, АНУ, Мозамбик, ОХУ зэрэг өөр нүүрс экспортлогч орнуудаас нүүрс худалдан авъя гэхэд тэдгээр нь аль хэдийн өөр худалдан авагчийн захиалгад дарагдсан, эсвэл хомсдолтой байгаа. Түүнээс гадна дээрх экспортлогчдоос худалдан авсан нүүрс маш хол замыг туулах учир хэтэрхий уддаг гэнэ. Тухайлбал, Баруун Канадаас нүүрс захиаллаа гэж бодоход дор хаяж 21 хоног, харин АНУ-аас 45 хоногийн дараа ирэх тул одоо захиалбал шинэ он гарах үеэр сая нэг нүүрстэйгээ золгож магадгүй гэсэн үг.

Гэтэл үйл ажиллагаагаа доголдуулалгүйгээр яаралтай хэрэгцээгээ хангахын тулд богино хугацаанд ирэх нүүрс хайж байгаа худалдан авагчдын хувьд байж боломгүй урт хугацаа юм. Түүнээс гадна өмнө нь худалдан авч байгаагүй газрын нүүрсний чанар ямар байхыг урьдчилан мэдэх аргагүй нь бас нэг том эрсдэл мөн. Учир нь, Австралийн нийлүүлдэг байсан дээд зэрэглэлийн хатуу коксжих нүүрсийг маш цөөхөн орон л санал болгож чаддаг гэнэ.

Харин Австрали Бээжинтэй үргэлжлүүлэн сөргөөцөлдөлгүй, цар тахлын дараа эдийн засгаа сэргээх ирээдүйдээ анхааран өөр зах зээл эрчимтэй хайж эхэлжээ. Жишээлбэл, Австралийн алт, зэс, литийн экспорт технологийн салбарт эрэлт өндөр байгаа бөгөөд Латин Америктай шинээр түншлэх боломж өндөр байгаа аж.

Эх сурвалж: SCMP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-29 202.131.225.197

shal hudalaa burjee.manai nvvrs harin mash hyamd bgaa ch dee.. avistraliin nvvrs harin ch asar vnetei baidag. gol ugaasan nvvrsee ogdog..

Avatar

Заагч 2020-10-29 202.179.31.251

Өмхий вирус хятад гамингууд сайндаа биш аргагүй байдалд Австралитай харилцаа муудсан болохоор л Монголоос хямд чанартай нүүрс үнэгүй цөлмөх компанит ажиллагаандаа орсон түүнээс Монголд туслах сэтгэл өмхий хар хятадуудад хэзээ ч байгаагүй цаашдаа ч байхгүй байх.

Avatar

Зочин 2020-10-29 202.9.40.48

манай улс санаачлагатай хурдтай ажиллаж аль болох их нүүрсийг БНХАУ-д бүх сувгаар гаргаж байнгын нийлүүлэгч болох хэрэгтэй шүү.

Avatar

sfghs 2020-10-29 202.179.27.117

Нүүрс үнс болно гээд байгаагүй билүү

Avatar

зочин 2020-10-29 66.181.161.100

Өнөөдөр бишээ маргааш .

Avatar

Зочин 2020-10-29 202.131.227.114

Бид одоо л боломжит бүх сувгаар нүүрсээ гадагш экспортлох хэрэгтэй. Яваандаа нүүрсний хэрэглээ асар багасана. Бүр сүүлдээ хар нүүрс хэнд ч хэрэггүй зүйл болж мэднэ. Нэг хэсэгтээ гангийн үйлдвэрүүдэд коксжсон нүүрс хэрэгтэй ч төмрөөс хэд дахин илүү бат бөх карбон файбер мэтийн материалыг бүхий л салбарт ашигладаг болно. Хөрсөн доороо баялаггүй хөгжингүй орнууд байгалийн баялаг ашиглахгүйгээр хэрхэн хөгжиж талаар судалж, олон нээлтүүд хийж байна. Нано технологи, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү аши

Avatar

Зочин 2020-10-29 124.158.97.182

Төмөр замаа түргэн тавиачээ. Зүүнэгтэх тийшээгээ төмөр зам тавьж тэнэгэтэхээ зогсоож Гашуун сухайт руу түргэлээч. Тэнгэргүй юмаа, манай сайд дарга нар….

Avatar

Unshigch 2020-10-29 133.62.186.54

Uragishgyi erenhiilegch, zasagiin gazartai gedgee eder ireh byr medreh bolno. Ediin zasagiin olon bolomj garsan sh gesen mashinaar nyyrsee zeedeg uran uhaan uralduulsan erenhiilegchee shyten suugaa ni Mongoliin nyyr tsarai.
Shuud shorond oroh hymyysiin 1-t bichigdeh yostoi baital zev bodoltoi hymyysee shorond hiigeed bygdeeree alga tashaad suuj baigaa ni negen nyyr tsarai yum. Byh yumiig teteglegiin heden tsaasaar huurna. Teryynd ni bygd alga tashina, baidal muudsaar l….

Avatar

qqq 2020-10-29 192.82.71.242

oilgomjtoi zuil deer yaasan nurshuu medee ve

Avatar

Зочин 2020-10-29 202.55.188.90

Үүлэн чөлөөний нар гийж байна. Үхэр монголчууд харин машинаар л зөөж ухнатаж суудаг. Заяа нь тэр юм байлгүй. Энэ мэдээний найруулга гэж авах юм алга. Одоо Хятад нь Монголоос хүнсний бүтээгдэхүүн импортолдог юм болж байна уу? Усан бүтээгдэхүүн гэж юу юм? Далайн бүтээгдэхүүнийг хэлж байгаа юм байх даа. Мэдээ сийрүүлэгч, нийтлэлч гэж ядмагхан боловсролтой хүмүүс байна.

Avatar

13131321 2020-10-29 66.181.170.73

монголын нүүрсийг юун яасан австралийн нүүрстэй харьцуулах монголын нүүрс чинь хар алт гэдэг юм шүү. дэлхийн хаанаас ч олдохгүй зөвхөн монголд заяасан хар халт. жоохон өөдрөг байна шүү бацаанууд гадныхныг шүтэж эх орон ард түмнээ байгаа бүхэнтэйгээ муучлах хэрэггүй. бид өөрсдийгөө үнэлэхгүй хүндлэхгүй юм бол биднийг хэн тоох юм харин ч муучлах болно. одоо төмөр замын 2 гарц нээгдэхээр алаад өгнө азийн бар болно за юу бацаануудаа.

Avatar

zochin 2020-10-29 119.40.98.177

Хөгийн жижиг тарихтай, хөгжөөгүй жижиг ухаантай, юм үзэж нүд тайлаагүй хөлтэй, хүнд гайхуулаад эрдэмгүйн байж худлаа цээжээ дэлддэг ах нар доошоо дээшээ явах болоогүйн байх даа энэ үе хэзээ арилнаа. Монголын нүүрс хар алт бусад улсын нүүрс бол манай хаан ч хүрэхгүй тэ? Үнэндээ Австралийн нүүрс дээд зэргийн кокстой хатуу нүүрс, манай нүүрс Кокос сайтай ч бутархай нүүрс гэхдээ коксын хэмжээгээрээ гүйцэхгүй ч одоохондоо шатааж болж байгаа

Avatar

Зочин 2020-10-29 66.181.170.73

жижиг боовтой х*******н э****з зүгээр эрээн рүүгээ тонил

Avatar

зочин 2020-10-29 202.131.227.30

Монголд нүүрснээс их юм алга төмөр замаа тавьчихаад бушуухан баяжуулаад 3 дахин өндөр үнэтэй зараад өрөө төлөх
метро давхар замууд барьж хотын түгжрэлийг шийдэх гэр хорооллыг орон сууцжуулах үйлдвэр аж ахуйн паркууд байгуулах
газар тариалангаа механикжуулах гэх мэт олон асуудлыг шийдэх хэрэгтэй байна

Avatar

Зочин 2020-10-29 202.21.126.98

Төмөр зам хэнд хамаатай юм. Нүүрс хөрсөн доорх баялаг чинь бидний ирээдүй хөрөнгө, үр хүүхдүүддээ үлдээх өв ш дээ. Ирээдүйд буцаагаад худалдаж авах аюул ойрхон байна.

Avatar

Зочин 2020-10-29 202.126.89.200

suirsen ediin zasgaa avrah bolomj shuu. baruunii site australiinhaa tald orood olon yum burj.

Avatar

Зочин 2020-10-29 202.126.90.125

MAN nam yaj ajillasniig dugneed ogloo

Avatar

зочин 2020-10-29 66.181.161.80

Төмөр замаа тавьчихсан байсан бол ч алаадд өгөхгүй юу … Даан ч үхэр Монголчуудын ухаан дутжээ ….. Хамгын их хорлосон хүн нь ерөнхийлөгч болчихсон шаажж яваа биздээ …

Avatar

ЦОЛМОН 2020-10-29 202.137.131.153

МОНГОЛ НҮҮРС БУГАТ ХОТ ХЯТАДЫН ТӨВ ХЭСЭГ ХЭБЭ МУЖ УХАНЬ ХОТИЙГ ХААГАХААС ИЛҮ ХЭМЖЭЭГЭЭР ОРЖ ЧАДАХГҮЙ ӨМӨР ЗАМГҮЙН ХОХЬ

Avatar

ЗОЧИН 2020-10-29 66.181.178.25

Австралид ардчилал хүний эрх үндэсний аюулгүй байдал гээд өөрийн үнэт зүйл байна монголд ямар тийм үнэт зүйл зарчим байх биш нүүрсээ л хүрздэх ухаан байна

Avatar

би 2020-10-29 150.129.143.131

ямар муу орчуулга вэ

Avatar

Зочин 2020-10-29 202.179.25.24

МАНАЙ НҮҮРС ЧАНАРААРАА АВСТРАЛИЙН НҮҮРСНЭЭС ИЛҮҮ БИЗ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-10-29 76.107.165.63

Mongoliinh chanar muutai.

Avatar

Зоч 2020-10-29 66.181.161.126

Олон юм гонгинолгүй төмөр замаа тавь!!! Цаг алдвал алтан боломжоо алдана!!!

Avatar

иргэн 2020-10-29 76.107.165.63

Australia Hyatadiin undesnii tsuunhiin esreg yavuulj baigaa bodlogiig eserguutseed horiond orson. Harin Mongoliin avilgachid ug bodlogiig demjeed nuursee gargaj baina. Bertegchin tarhinii turaaltanuud mungunuus uur unet zuil gej baidgiig medreh tsag irnee.

Avatar

zochin 2020-10-29 119.40.98.177

Манайх шиг буурай улс эсэргүүцэж чадахгүй чадлаа гэхэд хэцүүднэ бас нүүрсээ зарж чадахгүй бол хэцүүднэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж