Саудын Арабт хориг тавихыг ЕХ уриалав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Саудын Арабт хориг тавихыг ЕХ уриалав

Хуучирсан мэдээ: 2016.02.27-нд нийтлэгдсэн

Саудын Арабт хориг тавихыг ЕХ уриалав

Саудын Арабын зүгээс Йемений энгийн иргэдийг буудаж байгааг буруутгасан тогтоолыг Европарламент батлан Европын холбооны эрх баригчдад хандан Эр-Риядад зэвсгийн наймаа хийхэд хориг тавихыг уриалжээ.

Хоёрдугаар сарын 25-нд Евро парламентын гишүүд Йеменийг бөмбөгдсөн Саудын Арабыг буруутгаад Европын холбооны гадаад бодлогын еврокомиссар Федерика Могерини “Саудын Арабт зэвсгийн наймааны хориг тавихад чиглэгдсэн ажиллагааг эхлүүлэх”  хэрэгтэй гэж үзэв.

 

Саудын Арабын тэргүлсэн эвслийн зүгээс Йеменийг бөмбөгдөж, далайн бүслэлт хийснийг нь депутатууд буруутгасан бөгөөд тэдний 449 нь Европарламентын тогтоолыг дэмжлээ.

 

Йеменд эвслийн довтолгооны улмаас олон улсын хүмүүнлэгийн эрх зөрчигдсөн олон тооны мэдээллийг  шалган  дуусах хүртэл Эр-Риядад зэвсэг нийлүүлэхээс Европын холбоо татгалзах ёстой гэж  Европарламент үзлээ.

 

 

Саудын Араб ба түүний холбоотон орнууд Йемений дотоод сөргөлдөөнд 2015 оны гуравдугаар сараас эхлэн оролцож байна. Тэр үеэр шиитийн хоусистуудын бүлэглэл засгийг авч ерөнхийлөгч Абд Раббух Мансур Хадийг засгаас зайлуулсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ovgon 2016-02-27 43.228.130.158

iish chaavaas ene muu "батт(202.21.106.*)" patsaanii bichij bgaa yumiig ih jijighen tarhitai ochuuhen amitan shuu. ene patsaan oros, hiatadaas tsaash hiliin dees alhaj uzeegui ochuuhen muu guilgachin gedgee dandaa haruuldag yum.

батт 2016-02-27 202.21.106.124

анууусын колонийн бүс нутгын хүмүүс их л зориг гаргаж дээ. анууусын холбоотон л бол энгийн иргэдийг хэдэн мянгаар нь ч хядсан болно.

иргэн 2016-02-27 150.129.140.192

Саудын араб эртний харгис улс даа. Баян болохоор тэгдэг юм уу, эсхүл сунит шашны урсгал нь ийм харгис болгосон юм уу бүү мэд. АНУ дэмждэг учир арабын бусад улсдаа их дээрэлхүү байх юм.Саяхан шийтийн ургалын нмлогч зэрэг олон хүнийг цаазаллаа. АНУ дуугүй. Яагаад гэвэл, холбоотон учраас. АНУ-ийн эрх ашигт нийцэж байвал нөгөө хүний эрх энэ тэр ч яамай болдгийн жишээ энэ л дээ.

Би л байна 2016-02-27 137.186.121.166

ЕВРОПЧУУД ОДОО Л ӨӨРИЙН ТОЛГОЙГООР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ.

Зочин 2016-02-27 103.26.194.196

russia+saudi

Зочин 2016-02-27 45.63.126.27

iim yum bhgui. Oros, Iran ni Saudiin Arabiin esreg bair suurin deer zogsood olon jil bolj bn. Saudiin Arab bus nutagtaa Irantai orsoldood baidag yum.

Зочин 2016-02-27 202.179.27.158

Европ АНУ даа алуулах нь