Саудын Арабт хориг тавихыг ЕХ уриалав

Хуучирсан мэдээ: 2016.02.27-нд нийтлэгдсэн

Саудын Арабт хориг тавихыг ЕХ уриалав

Саудын Арабын зүгээс Йемений энгийн иргэдийг буудаж байгааг буруутгасан тогтоолыг Европарламент батлан Европын холбооны эрх баригчдад хандан Эр-Риядад зэвсгийн наймаа хийхэд хориг тавихыг уриалжээ.

Хоёрдугаар сарын 25-нд Евро парламентын гишүүд Йеменийг бөмбөгдсөн Саудын Арабыг буруутгаад Европын холбооны гадаад бодлогын еврокомиссар Федерика Могерини “Саудын Арабт зэвсгийн наймааны хориг тавихад чиглэгдсэн ажиллагааг эхлүүлэх”  хэрэгтэй гэж үзэв.

 

Саудын Арабын тэргүлсэн эвслийн зүгээс Йеменийг бөмбөгдөж, далайн бүслэлт хийснийг нь депутатууд буруутгасан бөгөөд тэдний 449 нь Европарламентын тогтоолыг дэмжлээ.

 

Йеменд эвслийн довтолгооны улмаас олон улсын хүмүүнлэгийн эрх зөрчигдсөн олон тооны мэдээллийг  шалган  дуусах хүртэл Эр-Риядад зэвсэг нийлүүлэхээс Европын холбоо татгалзах ёстой гэж  Европарламент үзлээ.

 

 

Саудын Араб ба түүний холбоотон орнууд Йемений дотоод сөргөлдөөнд 2015 оны гуравдугаар сараас эхлэн оролцож байна. Тэр үеэр шиитийн хоусистуудын бүлэглэл засгийг авч ерөнхийлөгч Абд Раббух Мансур Хадийг засгаас зайлуулсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж