Францын сэтгүүл Эрдоганы шог зургийг нийтэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Францын сэтгүүл Эрдоганы шог зургийг нийтэлжээ

Францын сэтгүүл Эрдоганы шог зургийг нийтэлжээ

Саяхан Францад исламын шашинт этгээд дунд сургуулийн багшийн толгойг тасдсан хэрэг гарч, нийгмийг цочроосон билээ. Энэ хэргийн дараа Францын Ерөнхийлөгч Макрон амиа алдсан багшид төрийн дээд шагнал нөхөн олгож, исламын радикал үзэлтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн юм. Дунд сургуулийн багш Самуэл Пати зургийн хичээлдээ исламын шашны зөнч Мухаммедыг шоглож зурсан сэтгүүл ашигласныхаа төлөө гэмт этгээдийн халдлагад өртөж амиа алджээ.

Макрон сэтгүүлд гарсан зургийг хориглохгүйгээ мэдэгдсэн бөгөөд үүнийг исламын шашинт улс орнууд ихээхэн эсэргүүцэж, шашин шүтэх эрх чөлөөнд халдаж, бурхан шүтээнийг нь доромжиллоо гэж үзсэн байна. Үүний дараа Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Францын бараа бүтээгдэхүүнийг бойкотлохыг иргэддээ уриалсан юм.

Тэгвэл Францын долоо хоног тутмын “Charlie Hebdo” шог сэтгүүл Туркийн Ерөнхийлөгчийг элэглэсэн зураг хэвлэгдсэн нь Туркийн эрх баригчдыг бухимдуулж байна.”Тус сэтгүүл нь соёлоор ялгаварласан утга агуулгатай, өс хонзонгийн сэдэлтэйгээр ийм зүйл хэвлэсэнд гүнээ харамсаж байна”хэмэн Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч Фахреттин Алтун жиргэжээ.

Францын Ерөнхийлөгчийн байр суурьтай холбоотойгоор Саудын Араб, Кувейт зэрэг улсуудад Францад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг худалдаалахаа зогсоож эхэлжээ. Мөн Ираны “Watane Emruz” сонин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг зөнч Мухаммедын шог зургийг дэмжсэн мэдэгдэл хийсний дараа өөрийг нь эрлэгийн элч мэтээр шоглон зурсан байна. Францын төрийн тэргүүний шог зургийг “Парисын эрлэг” гарчигтай тэргүүн нүүрэндээ нийтэлсэн байна.

 

Эх сурвалж: France24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж