Киану Ривз өөрийн гол имиж үсээ тайрчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Киану Ривз өөрийн гол имиж үсээ тайрчээ

Киану Ривз өөрийн гол имиж үсээ тайрчээ

Холливудын алдарт жүжигчин “Matrix”, “John Wick” киноны од Киану Ривз өөрийн гол имиж болсон үсээ тайрч, сахлаа хуссан явааг хэвлэлүүд онцолжээ. Өдгөө 56 настай тэрбээр Берлин хотноо "Matrix 4" киноны зураг авалтад орох гэж явахдаа ийнхүү үсээ тайруулсан байна.

Жүжигчний карьерийнхаа туршид урт үс, өтгөн сахлаараа үзэгчдийн сэтгэлд хоногшсон тэрбээр гадаад төрхөө огцом өөрчилсөн нь “Matrix 4” кино өмнөхөөсөө ч сонирхолтой болох байх гэсэн  хүлээлтийг үүсгээд байна.

Тэрбээр шинэ киноныхоо тухайд "Найруулагч маань маш гайхалтай авьяаслаг хүн. Тэр энэ удаад үнэхээр гайхалтай кино зохиол бичсэн. Миний хувьд Неогийн дүрд дахин тоглох болсондоо маш их баяртай байна. Найзуудтайгаа ч бас дахин хамтран ажиллах нь" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Mirror.uk

А.Болд

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж