ОХУ даяар амны хаалт заавал зүүх шийдвэрийг гаргалаа | News.MN

ОХУ даяар амны хаалт заавал зүүх шийдвэрийг гаргалаа

ОХУ даяар амны хаалт заавал зүүх шийдвэрийг гаргалаа

ОХУ даяар амны хаалт заавал зүүх шийдвэрийг гаргалаа

COVID-19 цар тахлын тархалт нэмэгдсээр байгаа учраас халдвараас урьдчилан сэргийлэх хэд хэдэн заавал дагаж мөрдөх журмыг ОХУ-ын хэрэглэгчийн хяналтын алба гаргалаа. Шийдвэрийг аравдугаар сарын 28-наас мөрдөж эхэллээ.

Энэ журмын дагуу нэг дор 50-иас дээш тооны хүн цугласан газар, нийтийн тээвэр, машины зогсоол, лифтэд заавал амны хаалт зүүнэ. Мөн 100 мянган хүн амд 150-иас дээш халдвартай хүн ногдож байгаа бүх суурин газрын иргэд COVID-19-ийн шинжилгээнд заавал хамрагдана.

Хэрэглэгчийн хяналтын албаны дарга Анна Поповагийн хэлснээр одоо халдвар авч байгаа иргэдийн 85 хувь нь Засгийн газраас гаргасан халдвараас урьдчилан сэргийлэх журмыг зөрчсөн хүмүүс гэнэ.

Оросын эрүүл мэндийн салбар бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгааг Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдсэн бөгөөд иргэд хорио цээрийн дэглэмийг сахих шаардлагатай байгааг онцолсон.

Аравдугаар сарын 27-ны өдөр коронавирусийн халдварын улмаас Орос даяар 320 хүн нас барсан нь цар тахал эхэлсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Өмнө нь аравдугаар сарын 21-нд 317 хүн нас барсан юм.

РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-29 202.21.108.1

Орос даваад гарнаа.

Avatar

irgen 2020-10-29 66.181.161.7

manaihn dotooddoo mash hariytslagatai baimaar baih yum,yadj amnii haaaltaa bainga zuutsgee l de denduu zadgai bna

Avatar

Лхагва 2020-10-29 202.9.46.16

САЙН ХӨРШ ОРОН МИНЬ АЮУЛТ ӨВЧНӨӨС ТҮРГЭН АНГИЖРААСАЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж