Кроссоверийн ангилалд сонин юутай вэ? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Кроссоверийн ангилалд сонин юутай вэ?

Хуучирсан мэдээ: 2016.02.27-нд нийтлэгдсэн

Кроссоверийн ангилалд сонин юутай вэ?

Худалдан авсан барааны зай, ачааны  бүхээг, дизайн, “ухаалаг” төхөөрөмжүүд нь ямар ч замд, ямар ч цагаар итгэл төрүүлж өгдөг.  Ингээд бид кроссоверын ангиллалын  шинэ загваруудаас танилцуулах болно.

Кроссовер ангиллын машинуудыг жийп царайлчихаад зөвхөн засмалаар явдаг гэж шоглоод байх юм билээ. Тэр нь үнэн үү гэдгийг Оросын  Glamour сэтгүүлээс  Volkswagen Driving Experience гэдэг туршилтын төсөлд оролцон үйлдвэрийн дамжлагын кроссовер Tiguan 2.0 TDI гэх 140 морины хүчтэй дизель хөдөлгүүртэй арваад машинаар Колийн хойгийн замаар 900 км-ийн тойрог хийжээ.

Volkswagen Tiguan 2.0 TDI Track & Field орос зах зээл дээр сая гаруй рублиэс дээгүүр үнэтэй.

Мурманск–Кировск–­Хибины–Мурманск замыг машинууд гурав хоногт туулан гол горхи, уул даваа, өгсүүр, уруугаар явсан  гэнэ.

 

Машинууд бүх саадыг амжилттай туулжээ. Хамгийн гол нь Off-road гэх товчлуураа цаг хугацаанд нь даран машиныг замгүй газраар туулах дамжлагад нь оруулах ёстой аж.

Tiguan машины суулт 200 мм учраас том чулууг тойрох эсвэл тэднийг дугуйгаараа авиран тойрох хэрэгтэй байсан нь энэ загварын ганц дутагдал байсан гэнэ.

Огцом уруу руу буухад “буух хөдөлгөөний ассистент” нь автоматаар залгагдан таарсан хурдаар машиныг буулгана.

Туршилтын эцэст сэтгүүлийн редакц  түүнийг зөвхөн засмалын машин гэж хэлэх нь машиныг замд бэлтгэж чадахгүйгээс гэж дүгнэжээ.

Кроссоверүүдийн шинэ загварууд

 

 

Долоон хүнийг суулгахад бүрэн хэмжээний хаа сайгүй явагч Hyundai Grand Santa Fe яг таарна. Машины суудал гурван эгнээтэй. Арын эгнээ нь эвхэгдэд ачааны байрыг томруулж өгдөг. Дизелийн 197 морины хүчтэй хөдөлгүүртэй.

Технологийн:  Audi Q7

 

Audi Q7 нь хоёр дахь үеийн машин бөгөөд технологид дуртай хүмүүст тохиромжтой. Арын зорчигч нар нь таблетийн Audi компьютероор зугаагаа гарган явж болно. Дууны систем, смартфон залгах төхөөрөмж гээд олон шинэлэг зүйл их. Ерөнхий загвар нь 249 м. х хөдөлгүүртэй.

Жишгийн :  Infiniti QX50

Авсаархан кроссоверүүдийн анхдагч бөгөөд үнэ, чанарын  сайхан  харьцуулалттай.  Элдэв  шинэлэг дизайн төхөөрөмж бас хангалттай. Шинэчлэгдсэн QX50 загварт 222 м. х. болон  325 х. х. хоёр янзын хөдөлгүүртэй. 

GLK гэх загварыг маш дэгжин хэлбэр зураглалтай шинэ загвар солин гарч ирлээ. Шинэ машин нь  насанд хүрсэн эмэгтэй хүний зан ариншинг хуулан өөртөө итгэлтэй, үнэ цэнээ мэддэг чанарыг нь агуулжээ. Гурван янзын 170, 204, 211 хүчний бензинийн болон  дизелийн  хөдөлгүүрээр тоноглогдсон.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-02-27 182.160.5.165

орчуулна ч гэж алж байна аа та.

Зочин 2016-02-27 103.229.122.189

mashiinii angilal meddeggvi ym baina. wikipedia aas sain ukhaad zuw oilgolttoi bolooroi