Fendirumi гэх сэгсгэр хосууд

Хуучирсан мэдээ: 2016.02.27-нд нийтлэгдсэн

Fendirumi гэх сэгсгэр хосууд

Загварын ордны шинэ сахиуснууд тайзнаас онлайн дэлгүүрт

@evachen212

Милан хотноо явагдсан Fendi ордны үзүүлбэрийн эхний эгнээний суудалд онцгой үслэг Fendirumi хосууд сууцгаасан байлаа. Хоёр метрийн сэгсгэр хосыг бүтээсэн түүх Токиогоос эхлэлтэй. Fendi брэндийн Токиод хамгийн том поп-ап-стор нээгдэхтэй холбогдуулан тэднийг бүтээсэн байна. Амьтны дүрс бүхий кигурами гэх унтлагын хувцаснаас сэдэвлэн хосыг бүтээжээ.

Ягаан охин Piro-chan нь улбар шар том нүдтэй, түүний найз Bug-kun нь гэдсэн дээрээ Fendi логоны зурагтай. Энэ хосууд Загварын ордны сахиус болсон бөгөөд тэд Японоос иржээ.

 

Сильвия Вентурини-Фенди ба Карл Лагерфельд

 

Цүнхний булган зүүлт Fendirumi-ийн дүрс бүхий бэлэг дурсгал 80 ширхгээр хийгдсэн байгаа. Брэндийн сайтын худалдаагаар амжвал тэднийг худалдан авч болох гэнэ. Piro-chan-ы нүдийг болор талстаар, Bug-kun-ны үсийг үнэгний арьсаар бүтээжээ.

Ирэх зургадугаар сард хосууд Fendi нэрийн дэлгүүрүүдэд гарч ирнэ. “Руми” бүрийн үнэ нь 1000 евро байх гэнэ.

Bug-kun ба Кендалл Женнер

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж