Нийслэлийн Засаг даргын гаргасан 489 тоот захирамжийн дагуу Улаанбаатар хотод тарваганы мах, түүний дайвар бүтээгдэхүүнийг оруулахыг хориглож, авто техникийн шалган бүртгэх товчоодод мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байна. Уг шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төв, Замын цагдаагийн газраас хамтран хийж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар иргэдээс тарваганы зургаан ширхэг мах хурааж аваад байна. Тухайлбал, өчигдөр Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тога” зах дээр мэргэжлийн байгууллагууд шалгалт хийх явцдаа тарваганы гурван ширхэг боодог зарж борлуулж байхад нь илрүүлжээ. Боодгийг Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн С зарж байсныг хураан авч Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвд шинжлүүлэх, устгуулахаар хүргүүлжээ.
Иргэд энэ мэтээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй, баталгаагүй тарваганы мах гар дээрээс худалдаж байгаа нь тарваган тахал өвчний гарахгүй гэх баталгаа алга байна. Тиймээс гар дээрээс тарваганы мах, түүний дайвар бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, хэрэв хувь хүмүүс тарваганы түүхий мах, боодог худалдан борлуулж байвал мэргэжлийн байгууллагуудад шуурхай мэдэгдэж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

П.Наран