Оросын Жестяная Горка тосгонд германчууд геноцид үйлдсэн гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

Оросын Жестяная Горка тосгонд германчууд геноцид үйлдсэн гэж үзжээ

Оросын Жестяная Горка тосгонд германчууд геноцид үйлдсэн гэж үзжээ

"Германчууд 1942-1943 оны хооронд Оросын Жестяная Горка тосгонд оршин суугчдыг хоморголон устгасан хэргийг геноцид мөн гэж ОХУ-ын Новгород мужийн Солецкийн дүүргийн шүүх шийдвэрлэсэн нь Пандорагийн хайрцгийг нээх болно" хэмээн үзэж байгаагаа Германы улстөрч Александр Рар үзэж байна.

Энэ шүүх ажиллагаа аравдугаар сарын 14-нд эхэлсэн юм. Шүүх процесс нь нацистын Германы дайны үеийн үйлдлийг геноцид хэмээн хүлээн зөвшөөрөх анхны шүүх ажиллагаа юм.

"Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 75 жилийн дараа энэ аймшигт хэргийг геноцид гэж шүүх шийдвэрлэлээ. Тэгвэл дэлхийн хоёрдугаар дайны бүхий л үйл ажиллагааг оросуудын эсрэг үйлдсэн германчуудын геноцид гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байна. Энэ нь Пандорагийн хайрцгийг нээж, дэлхийн түүхийг дахин бичих хэрэгтэй болно. Германчууд үйлдсэн гэмээсээ бултах гээгүй боловч Берлиний зүгээс ч гэсэн дайны ялагч Улаан армийн цэргүүдийн германчуудын эсрэг үйлдсэн хэргүүдийг сөхөн тавьж болзошгүй. ЗХУ-ын эсрэг үйлдсэн нацист Германы бүх гэмт хэрэг нотлогдсон” хэмээн Александр Рар хэллээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед амь үрэгдсэн нэр хаяггүй шарилуудыг илрүүлэх “Без срока давности” аяны хүрээнд өнгөрсөн 2019 онд Новгород мужийн Жестяная Горка тосгоны ойролцоогоос нэг дор булсан 500 гаруй хүний цогцсыг илрүүлсэн юм. Тэдний дийлэнх нь хүүхэд байсан. Прокурорын байгууллагын мэдэгдсэнээр Жестяная Горка тосгоны 2600 гаруй хүнийг нацистууд харгисаар хөнөөсөн гэж үзэж байна.

Жестяная Горка тосгоны хэргийг шүүхээс геноцид хэмээн хүлээн зөвшөөрснөөр нацистын Германы ЗХУ-д үйлдсэн гэмт хэргийг хууль зүйн талаас дүгнэх процесст том түлхэц болно хэмээн ШУА-ийн Санкт-Петербург хотын Түүхийн хүрээлэнгийн түүхч Дмитрий Асташкин хэллээ. Түүний хэлснээр ЗХУ нь нацист Германы гэмт хэрэгтнүүдэд шүүхээс ял оноосон анхны улс байсан боловч олон гэмт хэрэгтэн ялаас оргон зайлжээ. Великий Новгород хотын шүүх 1947 онд Жестяная Горка тосгоны харгислалыг үйлдсэн нацистын Германы генерал Курт Херцогт  25 жилийн хорих ял оноосон. Гэсэн ч генерал Курт Херцогийн хамсаатан олон хүн гадаадын улс орон руу оргон зугтаж, гэмт хэрэгтэн ялгүй, хохирогчид нэр усгүй үлдсэн хэмээн түүхч үзэж байна. Түүний үзэж байгаагаар Жестяная Горка тосгонд 20 гаруй хүнтэй гестапын баг ажилласан бөгөөд тэдгээр офицерийн дийлэнх нь герман, австри, латви үндэстэн байжээ.

1942-1943 оны хооронд Жестяная Горка тосгонд энгийн иргэн болон Улаан армийн олзлогдсон цэрэг, офицерүүдийг системтэйгээр утсгаж байжээ. Өнгөрсөн жил олдсон 500 гаруй цогцсын 188 нь хүүхдийнх бөгөөд хамгийн бага нь таван настай хүүхдийн цогцос байжээ. Шүүх шинжилгээний дүгнэлтээр тэдгээр хүмүүсийг толгой руу нь буудаж, мөн мөлгөр гадаргуутай зүйлээр олон удаа цохиж амийг нь бүрэлгэсэн байжээ.

РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж