Орост элсэн чихрийн үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

Орост элсэн чихрийн үнэ нэмэгджээ

Орост элсэн чихрийн үнэ нэмэгджээ

ОХУ-д энэ онд чихрийн манжингийн хангалттай ургац авч чадаагүйгээс элсэн чихэр, сахарын үнэ нэмэгдэх шалтгаан болжээ.

Оросын үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2020 он гарсаар элсэн чихрийн үнэ 1,5 дахин нэмэгдсэн байна. Цаг агаар хэт халуун, хуурай байснаас чихрийн манжингийн ургац алдсан аж. “Русагро”-гийн тооцоолсноор өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ 2020 онд 17 хувиар ургац алдсан байна.

“СанТрейд” компанийн захирал Сергей Игнатьевын хэлснээр Оросын нэг жилийн сахарны хэрэглээ 5,9 сая тонн байдаг аж. Харин энэ оны ургацын байдлаар 4,8-5,1 сая тонн элсэн чихэр, сахар үйлдвэрлэх тооцоо гарчээ.

Хангалттай ургац авч чадаагүйгээс хомсдол үүсч, жижиглэнгийн үнэд нөлөөлж эхэлсэн нь энэ. Оросын элсэн чихрийн гуравдагч том үйлдвэрлэгч "Русагро"-гийн мэдээлснээр энэ оны гуравдугаар улиралд өнгөрсөн 2019 оны мөн үетэй харьцуулахад элсэн чихрийн үнэ нь 14 хувиар өсч, нэг кг нь 30,1 рубль болсон байна.

РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж