Малчдын өвөлжөөг үл хөдлөх хөрөнгөд тооцно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Малчдын өвөлжөөг үл хөдлөх хөрөнгөд тооцно

Хуучирсан мэдээ: 2016.02.27-нд нийтлэгдсэн

Малчдын өвөлжөөг үл хөдлөх хөрөнгөд тооцно

Улсын хэмжээнд 145.2 мянган малчин мал маллаж амьдардаг гэсэн  судалгаа бий. Нийт малчин өрхийн 118 мянган нь өвөлжөө, хаваржаагаа албан ёсоор бүртгэлжүүлсэн байх юм. Уг нь малчид өөрийн өмч болсон өвөлжөө, хаваржаагаа бүртгэлжүүлж, тухайн газартаа үл хөдлөх хөрөнгөд тооцогдох барилга объектыг баривал малчдын өвөлжөө, хаваржааг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэхийг Барилга хот байгуулалтын яамнаас мэдээллээ. Жишээлбэл, малчин арилжааны банкнаас зээл авахаар болоход тухайн өвөлжөө, хаваржаагаа барьцаа болгон ашиглаж болох юм. Хамгийн гол нь малчдын өвөлжөө гээд нэг саравч байхаас гадна түүнийг тойрсон нутаглаж буй газрынхаа онцлогт тохируулан аргал, чулуу, мод зэргийг ашиглан өндрөөр үнэлэгдэх тодорхой объектыг барих шаардлагатай юм байна.

Нүүдлийн аж ахуй эрхэлж буй малчдын хувьд үл хөдлөх хөрөнгө эзэмших боломж хомс байдаг. Иймээс тэднийг хөрөнгөжүүлэх, эзэмшилд буй малын бэлчээр, газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулахаар малчдын өвөлжөөний газрыг үл хөдлөх хөрөнгөд тооцох бүртгэлийн ажлыг Барилга хот байгуулалтын яамнаас орон даяар эхлүүлжээ. Өвөлжөө, хаваржааг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд оруулахын тулд эхлээд кадастржуулан баталгаажуулж, хаяг дугаар олгохоор болжээ. Мөн малчдын өвөлжөө, хаваржааг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханштай дүйцүүлэн, үнэлэх  хэрэгцээ тулгарчээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2016-02-27 182.250.242.65

ene bol beltgelgui asuudal sh dee ehleed hotoo tseheleech dee humuus bugd gazaraa avch chadahgui l bna sh dee yun eveljee ene ter be ur dagavagar ni odoo bol mash muu esreg garna sh deee

Зочин 2016-02-27 202.21.110.94

uvuljuug bol boloh bhaa. belcheeriig bol herhevch bolohgui shuu. China Uvur mongol shig bolno l gesen ug shuu dee. mongol hun tal nutagtaa ezen baij chadahgui humidana gesen ug shuu dee. shiidver gargahdaa yos zanshil, nuudelchin soyoloo sain bodoj baij shiidver gargah heregtei bgaa shuu

Зочин 2016-02-27 182.160.32.204

одоо өвөлжөөг нь худалдаж аваад уурхай болгох хятадуудад их буян боллоо ардчилсан нам

Зочин 2016-02-27 122.201.21.51

ene maliin belcheer ovoljoo jihshig zuiliig umchluh huvchlah gedeg ni alsdaa mash muu ur dagavartai gedgiig anhaaruulyaa

irgen 2016-02-27 122.201.24.65

songuuli dohood ireheer yanz buriin yum garah yum da, gazar nutgaa bankind taviad tuuh hun olon baigaa daa, deereesee ehleed l

Амьдрал мэдэхгүй юм даа. 2016-02-27 150.129.140.192

Санаа нь зөв боловч хэрэгжихэд хэцүү зүйл байна.Гол нь банк малчдын өвөлжөөг барьцаанд авах уу гэдэгт асуудал бий. Яагаад гэвэл, малчдын өвөлжөө өвлөөс бусад нөгөө гурван улиралд ихэнхдээ хамгаалалт байдаггүй юм.Хулгайч цагаан хашаа, өвсний хашааг нь ачаад явчихна. Бас ойр хавийн хариулгагүй мал эвдэнэ. Замын хүмүүс хашааны модыг нь түлнэ.Нөгөө талаар банк барьцаанд авлаа гэхэд, түүнийг банкны зээлийн төлбөрт аваад борлуулах боломж их муу. Малчид мөнгө байхгүй тул барьцааны өвөлжөөний хашааг бэлэн мөнгөөр авах боломж муу гэсэн үг. Манайхан амьдрал мэдэхгүй юм даа.ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2016.2.27

Зочин 2016-02-27 182.160.40.154

нэран тал руу харсан 2 тасалгаатай өвөлжаа зарна. хотод хоёр өрөө байр оролцуулж болно. утас 99116448

novshiin novshiin yum bolj bn daa huurhii 2016-02-27 202.55.191.130

malchid hoorondoo alaltsah bhdaa minii chiniih geed l .. haya bagtuul buuna hamar bagtuul idne gedeg saihan ug baidagdaa uul ni, zarim mungugui malchid ni hujaanart uvuljuuguu zaraad neg saihan tsagaan sar hiij avaad l hotruu oroh bh daa

Зочин 2016-02-27 150.129.140.136

За за, хэдэн шургааг эвлүүлж байгаад үл хөдлөхөө нэмье байз

БАТААР 2016-02-27 202.179.31.100

АН ЗАВХАЙНУУД ОДОО МАЛЧИДЫГ ОРОЛДОЖ ЭХЛЭВ ҮҮ ХОСОН АМЛАЛТ ӨГЧ ЭХЛЭД АМЛАЛТАА БИЕЛҮҮЛ

Шороотын Цэвээн 2016-02-27 89.228.237.120

3000 гаруй жилийн үүх түүхтэй,түүнийг эзлэх гээд харийнхан хэдэн мянган жил элдэв аргаар дийлээгүй байхад энэ хэдхэн АН,МАН,ИЗНН-хан болон бусад луйварчид хэдхэн жилийн дотор Монгол Улсыг эд нар эд бад хийх нь дээ....

Зочин 2016-02-27 202.21.106.115

өвөлжөө, өвөлжөөгөө дагаад бэлчээр, бэлчээрээ дагаад нутаг нь банкны барьцаанд тавигдах нь дээ. хятадын төрийн банк орж ирэхэд нь бэлдэж байгаан болуу.

Зочин 2016-02-27 89.228.237.120

ан ха......3000 гаруй жилийн үүх түүхтэй,түүнийг эзлэх гээд харийнхан хэдэн мянган жил элдэв аргаар дийлээгүй байхад энэ хэдхэн АН,МАН,ИЗНН-хан болон бусад луйварчид хэдхэн жилийн дотор Монгол Улсыг эд нар эд бад хийх нь дээ....