Covid-19-өөр нас барагсдын 15 хувь нь агаарын бохирдолтой холбоотой

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19-өөр нас барагсдын 15 хувь нь агаарын бохирдолтой холбоотой

Covid-19-өөр нас барагсдын 15 хувь нь агаарын бохирдолтой холбоотой

Их Британийн Оксфордын их сургуулиас эрхлэн гаргадаг “Cardiovascular Research” сэтгүүлд өчигдөр /2020.10.27/ нийтлэгдсэн судалгаанд дэлхий даяар Covid-19 өвчний улмаас нас барсан хүмүүсийн 15 хувь нь агаарын бохирдолтой холбоотойг дурджээ. Герман, Киприйн эрдэмтэд хамтран Covid-19, SARS болон бусад төстэй вирусийн гаралтай өвчнүүдийг судалж үзсэний эцэст дээрх дүгнэлтэд хүрсэн байна.

Эрдэмтэд хиймэл дагуулаас ирүүлсэн дэлхийн агаар мандал дахь бичил тоосонцорын мэдээллийг нягталж үзэхэд зарим улс оронд агаарын бохирдол нь коронавирусийн халдвар авсан хүний нас барах эрсдлийг нэмэгдүүлж болохуйц хэмжээтэй байгааг олж мэджээ. Ялангуяа Европ, Зүүн Азийн орнуудад ийм эрсдэл өндөр байгаа аж.

Зүүн Азид Covid-19-ийн нас баралтын 27 хувь нь агаарын бохирдлоос болсон бол Европт 19 хувь, Хойд Америкт 17 хувь байна.
Чех улсад коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн 29 орчим хувь нь агаарын бохирдолтой холбоотой гэж дүгнэсэн ба БНХАУ, Герман, Швейцарь, Бельгид 20-25 хувьтай байжээ. Харин Зүүн, Өмнөд Азийн хотуудад энэ үзүүлэлт илүү өндөр буюу 35-40 хувьд хүрсэн байна. Хамгийн бага үзүүлэлтүүд Шинэ Зеланд, Австрали, Израил улсуудад ажиглагдсан бөгөөд эдгээр улсад коронавирусээр нар барсан хүмүүсийн 1-6 хувь нь агаарын бохирдолтой ямар нэгэн байдлаар холбогдож байгаа юм.

Эх сурвалж: Al Jazeera

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж