Чингис хаан музейн чимэглэлд 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвт суулгажээ

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Чингис хаан музейн чимэглэлд 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвт суулгажээ

Чингис хаан музейн чимэглэлд 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвт суулгажээ

Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музей барих барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл Чингис хаан музейн барилгын 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөжээ.

Энэ талаар Соёлын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын гэрээт инженер Д.Энхээгээс тодруулахад  "Чингис хаан музейн барилгын ажил 60 хувьтай үргэлжилж байна. Одоогоор барилга угсралтын ажил дуусч, өрлөг дүүргэлтийн ажлыг хийж байгаа. Хүйтний улирал эхлэхээс өмнө дулааны шугамд холбож, барилга доторх ажлыг эхлүүлнэ. Ирэх 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн. Уг төсвөөр музейн барилгын гаднах чимэглэлийн ажлыг гүйцэтгэнэ.

Тодруулбал, Чингис хаан музейн орой хэсэгт алтадсан шонхор шувуу бүтээх, алтан ургийн таван хааны тамга, монголын овог аймгуудын тамга, хаалганы гоёл, тулгуур гурван баганад чулуун хөл хийх, гэрэлтүүлэг, музей доторх интерьер, дэглэлтийн ажлыг гүйцэтгэнэ. Эдгээр ажлыг монгол урчууд болон гадаадын мэргэжилтнүүд хийхээр төлөвлөж байгаа” гэсэн юм.

Харин энэ тухай Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат “2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн нь худлаа мэдээлэл байна. Энэ оны 53 тэрбум төгрөг дээр төсөв нэмэгдээгүй хэвээрээ байгаа“ гэдэг хариулт өглөө.

Засгийн газар өнгөрсөн онд дээрх музейн барилгыг барихад 53 тэрбум төгрөг гаргахаар төсвийг мэдүүлсэн ч УИХ 48.7 тэрбум төгрөгөөр баталсан юм. Тиймээс 2021 онд 4.3 тэрбум төгрөгийг нэмж тусгаснаар нийт санхүүжилт шийдэгдэх байв.

Музейн барилгыг 2021 оны зургадугаар сард хүлээлгэн өгөх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэлж буй.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж