Лионель Месси санасандаа хүрэв

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Лионель Месси санасандаа хүрэв

Лионель Месси санасандаа хүрэв

Барселона багийн ерөнхийлөгч Жозеп Мариа Бартомеу өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч буйгаа зарлалаа. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Өнөөдөр би албан тушаалаа хүлээлгэн өгч буйгаа зарлаж байна. Би яагаад албан тушаалаа өгч буйгаа тодорхой тайлбарласан. Энэ багийг удирдаж явсандаа баяртай байна. Багийн нэг хэсэг болж байсандаа баяртай байна. Урагшаа Барса, урагшаа Каталон" хэмээжээ.

Түүний хувьд ажлаа хүлээлгэн өгөхөөсөө хэдхэн хоногийн өмнө хөлбөмбөгийн Европын Супер лигт багаа оролцуулна гэж мэдэгдсэн билээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэхүү мэдэгдэл нь Барселона багийн удирдлагуудад таалагдаагүй гэнэ. Мөн өнгөрсөн хугацаанд багийн гол тоглогч Лионель Месситэй таарамжгүй харилцаатай байсан нь түүний ажлаа хүлээлгэн өгөх том шалтгаан болсон гэж харж байна.

Лионель Месси өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор багаасаа явахаа мэдэгдэж, Жозеп Бартомеугийн хэрэгжүүлж буй ажлуудыг илт шүүмжилсэн. Жозеп Бартомеу Мессигийн дуртай дасгалжуулагчдын нэг Луйс Энрикег багаас зүгээр явуулж, Неймарыг багтаа буцаан авчрах тал дээр урагшгүй ажиллаж, залуу авьяастан Артуро Мелог хөгшин Миралем Пьяничаар сольж, хамгийн сүүлд гэхэд Мессигийн дотны анд Луйз Суарезыг өрсөлдөгч баг руугаа үнэгүй явуулчихсан.

Ийнхүү Мессигийн хүсч байснаар ерөнхийлөгч нь ажлаа хүлээлгэн өглөө.

Жозеп Бартомеугийн хувьд дан ганц хөлбөмбөгийн багаасаа гадна футзал, элсний хөлбөмбөг, сагсан бөмбөг, гандбол, бөмбөгтэй хоккей, шайбтай хоккейн багуудын үйл ажиллагааг давхар хариуцдаг байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж