Байрны тендер зарласнаас Баян-Өлгий аймаг төсвөө тануулна

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Байрны тендер зарласнаас Баян-Өлгий аймаг төсвөө тануулна

Байрны тендер зарласнаас Баян-Өлгий аймаг төсвөө тануулна

Үндэсний их баяр наадамд тав давж, Улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат Н.Мустафад аймаг нь орон нутгийн өмчийн хөрөнгөөр хоёр өрөө байр худалдан авч өгөх тендер зарласан нь төсвөө тануулж болзошгүй байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  энэ тухай өнөөдөр /2020.10.28/  “Шилэн дансны хуулийг бүгд мөрдөх ёстой. Гэтэл Баян-Өлгий аймаг орон нутгийн төсвөөр бөхөд байр авч өгөх тухай яригдаж байна. Зургаан сарын өмнө л мөнгөгүй болсон, нийгмийн халамжтай холбоотой өрөө дийлэхгүй байна. Шийдээд өгөөч ээ гээд зөндөө юм болсон атлаа байрны тендер зарласан нь гайхал төрүүлж байна.

Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дээр нэлээд зардал байна. Тиймээс Шилэн дансан дээр гарч байгаа мэдээллүүдийг үндэслээд байгууллагуудын төсвийг төслийн төлөвлөгөөн дээрээс шууд хасна” гэсэн юм.

Төсвийн таналт нь 2020 оны төсөв дээр хийгдэх үү, эсвэл УИХ-аар хэлэлцэж буй 2021 оны төсөвт хамаарах уу гэдэг харин тодорхойгүй байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж