Мянган сэтгүүлчид ажлаа тайлагнана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мянган сэтгүүлчид ажлаа тайлагнана

Хуучирсан мэдээ: 2016.02.27-нд нийтлэгдсэн

Мянган сэтгүүлчид ажлаа тайлагнана

Нийслэл дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа мянган сэтгүүлчид тайлагнана

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 02 сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Ил тод нээлттэй Улаанбаатар” форум зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монголын Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг 03 сарын 04-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын 1000 гаруй сэтгүүлч оролцох юм.

Форумын үеэр 03 сарын 06-нд болох Монголын Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойн өдрийг тэмдэглэж, нээлттэй ил тод засаглал ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны чиг хандлагын талаар ярилцаж, нийслэлд 2012 оноос хойш хийсэн бүтээн байгуулалт, томоохон арга хэмжээнүүдийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгч, төрийн байгууллага ба хэвлэл мэдээллийн байгууллагын харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар санал солилцож, бодлогын баримт бичиг гарган олны хүртээл болгоно.   

“Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг ёслолын арга хэмжээгээр эхлүүлж, Улаанбаатар хотын дөрвөн жилийн ажлыг тайлагнасан видеог үзүүлж, амжилт бүтээлтэй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад нийслэлийн болон Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагнал гардуулна. Мөн нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулж, ёслолын арга хэмжээний төгсгөлд тунхаг бичиг гаргах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-02-27 122.201.24.193

Бүтээн байгуулалт хийсэн нэрээр бүрэлгэн сүйтгэлт хийж ,улс орныг дааж давшгүй Бондын өрөнд хийгээд тэр мөнгийг улс оронд зориулалгүй оффшор данс руугаа гуйвуулснаа ярихгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Өнгөрсөн жил 300 сая төгрөгөөр сэргээн засна гэж байсан Цэвэрлэх байгууламжийн засварын төсөв энэ жил 8,1 тэрбум болтлоо өсдөг нь та нар 7,8 тэрбумыг нь идэх гэж байгааг нотолж байгаа биз дээ. Ичгүүргүй хог шаарнууд. Эх оронч О.Дашбалбар амьд сэрүүндээ УИХ-н индэр дээрээс ,-АН-н хулгайчууд аа, та нар эрээ цээргүй идэж байна шүү гэж хэлж баясныг сануулчихъя. Одоо та нар эрээ цээргүй дээрээ АТГ-тайгаа эвлэлдэн идэж байна. АТГ ганцхан шалгадаг хүнтэй болсон.Тэр нь Энхбаяр. Харин та нарын 7,8 тэрбумыг тэд яагаад шалгахгүй байна.

ZOCHIN 2016-02-27 59.153.113.225

TAMIN EE ENE GOMO MONHJARGAL GEDEG HVN MONGOLIIN INTERNET ERTONTSOD OD BOLJ DUUSLAA ENE YAG YAATSAN HUN YUM BE MEDEH HUN AMITAN BAINUUU

1000 сэтгүүр хахиулдаж маниусийн толгойг угаах үйл 2016-02-27 182.160.38.217

Бат-үүл гуай ингээд барах уу? бодвол хоол өгөх байх да кккк

зочин 2016-02-27 150.129.143.89

1000сэтгүүлчийнхээ толгойд юм хийж өг өө ард түмэнд дандаа сайн ,гэгээлэг, ухааруулсан ойлгуулсан мэдээ мэдээлж бай гээ хүн гүтгэх, мөнгө авч элдэв зүйл бичдэгээ боливол яасан юм бэ. Монголын сайн сайхан танай сэтгүүлчдээс эхэлнэ шүү нөхөд өө.

Зочин 2016-02-27 202.126.91.95

Сэтгүүлчид бол мөнгөний боолууд. Тэдэнд хэдэн төгрөг өгнө юу ч бичиж гүтгэж болно. Сайхан мэдээ цацруулдаггүй дан гэмт хэрэг, хуурамч бараа сурталчигсад.

Л.Б 2016-02-27 202.21.111.98

Нийслэлийн дарга нарт хийсэн юм бий ч бас хэлүүлэх юм бий шүү. Газар дахин төлөвлөлт нэрийдлээр иргэдийн эзэмшлийн газрыг "дээрэмдэж" байгаа, "Автохудалдааны цогцолбор" гэж амьдралд таарахгүй бөөн мөнгөөр шоудсан гээд энэ бүхэндээ хотын дарга минь хариулж л үзээрэй дээ....

irgen 2016-02-27 59.153.85.97

setguulchiin toond bus chanar ni gol bolood bna. 1000 aas 100 ni l ajlaa hiij chadval ih yum. zuragt,sonin, ergen toiron garch baigaa medeeg unshij haraad dugnehed iim l bna. 2 hultei hooson unemleh l alhaad baigaa ihenh ni. tolgoidoo uuriin bodol handlagaa todorhoilj chadaagui yum chine tedniig hen ch tegj l harna.unen nuur tsarai ni..

Зөгий 2016-02-27 137.186.121.166

СЭТГҮҮЛЧДИЙН АМЫГ БАРИХ, ЦААШЛААД СОНГУУЛИЙН ДАЛД СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ ЗАЛЬ ГЭЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ БОЛ СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ ШҮҮ