ТЕГ-аас Цэргийн болон Хилийн тагнуулын газрыг салгана

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

ТЕГ-аас Цэргийн болон Хилийн тагнуулын газрыг салгана

ТЕГ-аас Цэргийн болон Хилийн тагнуулын газрыг салгана

УИХ-аас 2015 онд Тагнуулын тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулж, Тагнуулын  ерөнхий газрын харьяанд Хилийн болон Цэргийн тагнуулын газрыг шилжүүлсэн. Ингэснээр  Тагнуулын ерөнхий газрын дарга нь Цэргийн тагнуулын газрын даргыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай зөвшилцөн томилох, Хилийн тагнуулын газрын даргыг хил хамгаалах байгууллагын даргатай зөвшилцөн томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр болсон.

Өөрөөр хэлбэл, Тагнуулын байгууллага нь цэрэг-стратегийн болон хилийн тагнуулын үйл ажиллагаа явуулахаар болж өөрчлөгдсөн.

Тэгвэл  дахин Тагнуулын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Цэргийн тагнуулын газар болон Хилийн тагнуулын газрыг Тагнуулын  Ерөнхий Газрын харьяанаас салгахаар болжээ.

Уг хуулийн төслийг өнөөдөр /2020.10.28/ Засгийн газрын хуралдаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулсан байна.

Эргэн сануулахад, Тагнуулын ерөнхий газарт нэгтгэх асуудлыг 2015 оны  долдугаар сарын 7-нд УИХ хаалттай хуралдаж шийдэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
БурууБуруу
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж