Нийслэлийн АН-ын ахмадууд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийн АН-ын ахмадууд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзжээ

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аравдугаар сарын 22-ны өдөр Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэнтэй холбогдуулан Нийслэлийн АН-ын ахмадууд  түүнийг хүлээн авч, уулзалт хийлээ. Шинийн наймны билигт сайн өдөр болсон уулзалтын эхэнд Нийслэлийн АН-ын ахмадууд өөрсдийн гарын үсгээ зурсан намын далбааг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид бэлэг болгон гардуулсан юм. Ахмадууд ардчиллын төлөө 30 жил зүтгэсээр ирсэн түүнийг Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэнд баяр хүргэж, залуусдаа сургаал, зөвлөмжөө өгч ажиллахыг хүсчээ. Үүний хариуд, Ц.Элбэгдорж аль ч үеийн салхинд өөрчлөгдөөгүй, үргэлж дэмжиж ирсэн ахмадууддаа талархлаа илэрхийлэв. Ардчилсан намаас нийслэлийн ахмад гишүүддээ зориулан байр гарган өгч, тус байранд анхны уулзалтдаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг зочноор урьж,  намын шинэчлэлт, ирээдүйн асуудлыг ярилцжээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж