Өчигдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт галын гурван дуудлага ирүүлжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын “Дако авто сэлбэг” худалдааны төвийн урд талын авто зам дээр суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага 23 цагийн үед иржээ. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийг очиход иргэн Б-гийн “Мицибуши чариот” загварын суудлын автомашины суудлын хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы задгайд вагончик шатаж байна гэсэн дуудлага 04 цагийн үед ирж, Аврах, гал унтраах 63 дугаар анги очиж галыг унтраажээ. Сүүлийн үед ахуйн шинжтэй галын зөрчлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд цахилгаан хэрэгслээ шалгаж байх, эд хогшлоо галын аюулд өртөх нөхцлийг бүрдүүлэхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
А.Батдэлгэр