Дональд Трамп 1.1 тэрбум ам.долларын өртэй

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Дональд Трамп 1.1 тэрбум ам.долларын өртэй

Дональд Трамп 1.1 тэрбум ам.долларын өртэй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нийт 1.1 тэрбум ам.долларын өртэй бөгөөд хэрвээ дахин сонгогдвол дараагийн дөрвөн жилд багтаж өрийнхөө 900 сая ам.долларыг төлсөн байх ёстой гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүний энэ их өр нь үл хөдлөх хөрөнгүүд болон гольфийн клубтэй нь холбоотой аж. Тэр дундаа Нью-Йорк хот дахь “Америкийн өргөн чөлөө” барилгын өрөнд 285 сая, Сан Францискод байрладаг Калифорни Стрит барилгын өрөнд 162 сая ам.доллар ирэх хоёр жилд багтааж төлөх учиртай гэв.

Трампын өрийн хэмжээ Цагаан ордонд танилцуулж байснаас нь бараг хоёр дахин өндөр байна хэмээн Forbes сэтгүүл онцолжээ. Мөн тус сэтгүүлд бичсэнээр Трампын нийт хөрөнгө 3.66 тэрбум ам.доллартай тэнцдэг гэх бөгөөд хэрвээ өрийг нь хасвал Трампын бодит хөрөнгө 2.5 тэрбум ам.доллар болох аж.

Дээрхээс гадна Ерөнхийлөгч 257 сая ам.долларын моргейжийн зээлтэй бөгөөд хамгийн том зээлдэгч Дойч банкинд 340 сая ам.долларын өртэй гэнэ. Мөн Нью-Йорк таймс сонинд бичсэнээр Трампын зарим бизнес, зочид буудлууд их хэмжээний алдагдалтай ажиллаж байна. Цаашлаад  албаны эх сурвалжуудын олж мэдсэнээр тэрбээр дөрвөн жижиг банкинд нийлээд 25 сая ам.долларын өртэй аж.

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж