Азийн улсуудаас Монголд Трампын нэр хүнд хамгийн өндөр байна

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Азийн улсуудаас Монголд Трампын нэр хүнд хамгийн өндөр байна

Азийн улсуудаас Монголд Трампын нэр хүнд хамгийн өндөр байна
President Donald Trump greets Mongolian President Khaltmaa Battulga on the South Lawn of the White House, Wednesday, July 31, 2019, in Washington. (AP Photo/Evan Vucci)

“Gallup” судалгааны байгууллага саяхан Ази тивд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүнд хэр байгааг судалсан судалгааныхаа тайланг дэлгэжээ. Энэхүү судалгааг 2019 оны гуравдугаар сараас 2020 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд нэг улсаас 15 ба түүнээс дээш насны 1,000 хүнийг оролцуулан хийсэн байна.

Ингэхэд Дональд Трампыг хүлээн зөвшөөрөх байдал Монгол Улсад хамгийн өндөр байсан бол Лаосд хамгийн бага байжээ. Мөн Трампын засаг захиргааг хүлээн зөвшөөрөх байдал дэлхий даяар 33 хувьтай байсан бол эсрэг байр суурь 42 хувьтай байна.

Түүнчлэн европчуудын дөнгөж 24 хувь нь Трампын засгийг дэмждэгээ илэрхийлсэн бол азиудын 34 хувь, Америк тивийн 34 хувь, Африк тивийн 52 хувь нь Трампын засаг захиргааны үйл ажиллагааг сайнаар үнэлжээ. Европын улсуудаас Трампыг хамгийн өндрөөр үнэлдэг улс нь Косово улс байв. Тус улсад судалгаанд оролцсон иргэдийн 82 хувь нь Трампыг дэмждэгээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Statista

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж