Монгол инженерүүд эрчим хүч өсгөх төхөөрөмж бүтээжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол инженерүүд эрчим хүч өсгөх төхөөрөмж бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

Монгол инженерүүд эрчим хүч өсгөх төхөөрөмж бүтээжээ

Монголын эрдэмтэд, инженерүүд нийлж эрчим хүч өсгөн үржүүлэх хайбрид төхөөрөмж зохион бүтээжээ. Тодруулбал, “Органик энержи” группийнхэн, “Ногоон хот” ассиоцийнхантай хамтран утаатай тэмцэх, эрчим хүчний хязгаарлалтгүй болох, айл өрх, уул уурхайг эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах зорилгоор эрчим хүчийг өсгөх төхөөрөмж зохион бүтээхээр уйгагүй ажилласны хүчинд зорьсондоо хүрчээ.

Дээрх төхөөрөмж нь гурван төрлийнх юм байна. Уг төхөөрөмж хэрэглээнд нэвтэрснээр Улаанбаатар хотын утааг бүрмөсөн арилгах боломжтой төдийгүй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны зардал ч буурна. Нөгөө талдаа нүүрсний хэрэглээг ч бууруулах ач холбогдолтойг зохион бүтээгчид нь онцолж байна. Тухайлбал, таван ханатай гэрийг цахилгаанаар халаахад жилд 14380 квт цахилгаан хэрэглэж Улаанбаатар цахилгаан түгээх станцад жилдээ 301 мянган төгрөг төлөх тооцоо гарч буй бол уг төхөөрөмжийг ашигласнаар цахилгааны өртөг нь буурч 1 квт нь 25 төгрөг болж жилдээ 63 мянган төгрөг төлөх тооцоо гарсан байна. Энэ нь гэр хорооллыг амины орон сууц болгон хөгжүүлж чадвал тэр хэрээр цахилгааны хэрэглээг бууруулах бололцоотой нь жишээ болж буй юм байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийт нүүрсний хэрэглээнээс татгалзаж, эрчим хүчээ хэмнэх бодлого барьж буй. Тэгвэл монгол инженерүүдийн ур ухаанаар эрчим хүч өсгөн үржүүлэх хайбрид төхөөрөмж зохион бүтээгдсэн нь дэлхий дахинд цахиур хагалж мэдэхээр байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-26 202.9.40.77

заа хөөрхий нэг аварга том капаситор хийцэн юм байлгүйдээ. эрчим хүч үржүүлэхгүй зүгээр эрчим хүч хадгалдаг ийм төхөөрөмжүүд их хийдэг шүүдээ. эрчим хүчний хэмнэлт хийдэг төхөөрөмж хийсэн юм боловуудаа

Зочин 2016-02-26 202.21.106.119

Эрчим хүч өсгөх төхөөрөмж гэдэг буруу нэр,Цахилгааны онол, энерги хадгалагдах хуулиар ийм зүйл байж боломгүй. Харин гэр орон халаах ЦЭХ хэмнэсэн төхөөрөмж байж болох. Бараг тийм ч болов уу.Юмны нарийн учир, мөн чанарыг ололгүй сенсаац хийдгээ больё сэтгэлчид ээ.

Зочин 2016-02-26 203.169.49.23

Сонгууль дөхөхөөр эрдэмтэд нь бүр улс төрчидөө ашиглаж мөнгө угаах юмаа. овоо л мэрэгжиж байгаа юм байна.

РАВДАН 2016-02-26 202.70.46.219

ШААЛ ДЭМИЙ ЮМ ХИЙЖ ЦАГ МӨНГӨ ҮРЖ БАЙХ ЮМ. ЗҮГЭЭР Л МӨНГӨН УС Ч ЮМ УУ ЯМАР НЭГ ЮМЫГ ШУУД АЛТ БОЛГОХ ТЕХНОЛОГИ БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ! ТЭГЭЭД Л БАЯЖААСКИЙ!

Зочин 2016-02-26 203.169.49.23

Одоо нэг алхимич л дутаад байсан юм, ашгүй олдлоо.

Зочин 2016-02-26 182.160.0.119

Овоо ш дээ. Маш сайхан баяртай мэдээ байна. Энэ чинь л монгол хүн шүү гэж цээжээ дэлдэх эрх олгож байна шүү. Монгол залуус ингэж шинийг бүтээж баймааж монгол нэрийг өндөрт өргөнө. Манай улс шинжлэх ухааны байгууллагаа, шинийг сэдэж бүтээж байгаа бүтээлч ухаалаг залуусаа маш сайн дэмжиж өгөх хэрэгтэй.Ухаалаг шинэ санааг үнэлж худалдаж авдаг "Сан" байгуулах хэрэгтэй. Үйлдвэрлэлд нэвтрүүлсэнд нь өндөр шагнал урамшуулал өгдөг байх хэрэгтэй. Ухаалаг санаа , бүтээлч хүчийг урамшуулан тэтгэвээс улс орон урагшаа хурдан хөгжинө дөө.

бусдын нэр барихаа боль 2016-02-26 137.186.121.166

ЯГ ЮУ ХИЙСНИЙГ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ТАЙЛБАРЛААЧ. МЭДРЭЛ МУУТАЙ НӨХӨР СЭТГҮҮЛЧ МӨН Ч ЮМ УУ БИШ Ч ЮМУУ ДАРЬ ГЭГЧ СОЛИОРЧ ӨГЛӨӨ. ШИНЖЛЭХ УХААНД БАРАГ ДУУЛДААГҮЙ, БАРАГ БОЛОМЖГҮЙ НЭЭЛТ ХИЙЧИХСЭН Ч ЮМ ШИГ...

Зочин 2016-02-26 202.179.25.64

za bi tegvel munhiin energy uildverlegch buteehees

зочин 2016-02-26 43.242.242.59

физик,электротехник талаас бодоод үзвэл ийм төрөөрөмж хийх бололцоо байж болно.яг хаана очиж үзэж болох вэ?үйлдвэрлэл нь эхэлсэн юм уу?энэ болон бусад талаар дахин ёурвалжлах хэрэгтэй байна.тэгээд ядаж төрөөрөмжийн зураг байна уу сэтгүүлчээ.

007 2016-02-26 103.229.177.46

Энэ сэтгүүлч 4 аргын тоо мэдэхгүй нөхөр бн доо ичиг ичиг

Зочин 2016-02-26 59.153.114.169

сэтгүүлчээ тооцоогоо дахин нягтлаад гаргаачээ.3 дугаар ангийн тоо шүү дээ.

Байгалийн хуулиудыг зөрчсөн 2016-02-26 122.201.24.181

Байгалийн хуулиудыг зөрчсөн инээдтэй юм битгий бичээд бай л даа,

РАВДАН 2016-02-26 202.70.46.222

ЕР НЬ АДИЛХАН Л ХУУЛЬ ЮМ ЧИНЬ УЛСЫН ИХ ХУРЛААР БАЙГАЛИЙН ХУУЛИУДЫН ҮЙЛЧЛЭЛИЙГ ТҮР ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГУУЛЖ БАЙГААД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ТӨРЛҮҮДИЙГ ЭДИЙН ЗАСАГ САЙЖИРТАЛ ТҮР ХУГАЦААНД ЭРГЭЛТЭНД ОРУУЛЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ! ҮҮНИЙГ УЛС ОРНЫ ЭРХ АШИГ ШААРДАЖ БАЙГААГ ЭРХЭМ ГИШҮҮД БОЛОН ШИНИЙГ САНААЧЛАГЧ НАР ОЙЛГОЖ ХАМТРАН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ РАВДАН БИ БОДЖИЙНЭЭ!

Зочин 2016-02-26 150.129.140.155

Үнэхээр чадсан бол мундаг байна...

AUGAA NEELT 2016-02-26 122.201.24.177

GAIHAMSHIGTAI AUGAA NEELT BAINA, UDAHGUI NOBLIIN SHAGNAL HURTEH BAIH SHUU!

zochin 2016-02-26 89.253.107.7

hudlaa zuuraad

Тэнэг мал байна даа 2016-02-26 218.205.160.246

Г.Дарь гуай та тоонд ийм муу юм уу, 1квт нь 25,0 төгрөг бол 14380квт нь 63000 төгрөг биш 359500 төгрөг болох юм биш үү, тэгээд ч жилд 14380квт гэдэг бол шал худлаа тооцоо байна, арай ч дээ,

J B 2016-02-26 202.9.41.168

SONIN L IUM.Neg l batalgaatai bus sanagdaad baina. Arai munhiin hudulguur buteesen ium bish biz.

Зочин 2016-02-26 202.179.25.238

овоо штээ, нөгөө лам нарын арвиждаг, үождэг үрэл шиг юм биш биз дээ

Зочин 2016-02-26 210.92.156.166

Manaihan ch chadaltai shuu.huuli muuliig avch heleltsehgui shuudee. Odoo bur baigaliin huuliig bieluulehgui boloh n

автозамчин 2016-02-26 203.194.118.93

энерги хадгалагдах хууль дандаа биелэх албагүй. Зохион бүтээгчдийн холбоо барих утас байна уу. гэрийнх нь ямар үнэтэй вэ?

Зочин 2016-02-26 103.57.94.130

энерги хадгалагдах хууль нэг л нийцэж өгөхгүй бна. эсвэл цөмийн хөдөлгүүр юм уу

Зочин 2016-02-26 103.57.92.250

Энерги, масс хадгалагдах хууль, термодинамикын хууль гээд байгалийн тулгуур хуулиуд байдаг даа. Тэдгээр нь зөрчигдөөд байх юм. Тоолуурын гүйлтийг багасгах чинь уул нь эрчим хүчний хэмнэлттэй хамааралгүй л эддээ.

CD 2016-02-26 122.201.21.95

Ерөнхий зөвлөх ньСарандаваа байх даа....

Зочин 2016-02-26 203.169.49.23

Мөнхийн хөдалгүүр зохион бүтээж, уул овоондоо хоосон залбирч, хувь заяагаа даатгаж, Чингэс гэж хоосон хөөрцөглөж, татвар төлөгчдийн мөнгийг урсгаж, улс төрийн шоу хийхээ больсон нь дээр дээ. 21-р зуунд амьдарч өаыгаа гэдгээ санацгаа, ухаар.

Зочин 2016-02-26 202.179.24.35

Нөгөө эргэдэг дисктэй тоолуурыг хазайлгачихаар гүйдэггүй шиг л юм байх шиг ойлгогдож байна.

РАВДАН 2016-02-26 202.70.46.219

МӨНХИЙН ХӨДӨЛГҮҮРИЙН ТӨСЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭЭД АЛЬ 200 ЖИЛИЙН ӨМНӨ ФРАНЦЫН АКАДЕМИ ЗАРЛАСАН ГЭЭ БИЗ ДЭЭ! МАНАЙ ЭНЭ ХЭД ХААГУУР НЬ ГООЖООД ГАРААД ИРЭЭ ВЭ?

Зочин 2016-02-26 59.153.113.233

ЗӨВ ШҮҮ

Зочин 2016-02-26 202.179.25.5

Харин тиймээ яасан байдгын бол доо

Зочин 2016-02-26 59.153.113.175

Энерги оргүй хоосноос бий болохгүй, устаж алга болохгүй гэж дунд сургуульд байхад заадагсан. Одоо хэвээрээ байгаа болов уу. Эсвэл социализм энэ тэртэйгээ хоцрогдчихсон уу.

Зочин 2016-02-26 103.57.95.224

Хөөрхөн ёж үгтэй. ккк

Зочин 2016-02-26 103.57.95.224

Хөөрхөн ёж үгтэй. ккк