“Буянт-Ухаа-2”-ынхон хөл дүүжлэх унаагүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Буянт-Ухаа-2”-ынхон хөл дүүжлэх унаагүй

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

“Буянт-Ухаа-2”-ынхон хөл дүүжлэх унаагүй

“Буянт-Ухаа-2” орон сууцны хороололд байр авсан иргэд хөл дүүжлэх унаагүйгээс зутруухан байгаа аж. Дээрх чиглэлд нийслэлийн Тээврийн газраас нэг ч автобус үйлчилгээнд гаргаагүй байгаа юм байна. Иймээс тус хороололд амьдардаг иргэд хотын төв рүү ажилдаа ирэх, мөн гэртээ харих бол Улаанбаатар хот-Төв аймгийн хооронд нийтийн тээвэрт явж байгаа автобус, микробус, эсвэл Өлзийт хороолол руу үйлчилгээнд явдаг автобусанд дайгддаг аж.

Өлзийт хороолол руу үйлчилгээнд явдаг автобус нь 1 цагийн зайтай явдаг бол Төв аймаг руу хот, хоорондын тээвэрт явж байгаа автобус, микробус нь өдөрт гурав л явдаг байна. Тиймээс тус хорооллын оршин суугчид Нийслэлийн Тээврийн газрыг энэ асуудалд анхаарлаа хандуулж, хөл дүүжлэх унаатай болгохыг хүсч байгаа юм.

Онцлоход, “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын эхний ээлж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон юм.

Уг хорооллыг Орон сууц санхүүжилтийн корпорацийн захиалгаар Үндэсний бүтээн байгуулалт корпраци барьсан юм.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-26 59.5.120.35

Uursduu mashin avaach Hamag yumaa beldeed avhuulahnuu

зочин 2016-02-26 43.242.242.59

сайхан хороолол байна лээ.сургууль,цэцрлэг гээд бүх юм л байна лээ.2байшин баричихаад ийм ,тийм хотхон гэсэн газар хотоор дүүрэн байгаа биз дээ.нийтийн тээвэр,автобус удахгүй явах байлгүй дээ.агаар нь цэвэрхэн юм байна лээ.

нэк 2016-02-26 103.229.120.210

Энэ одоо юу вэ эрчим хүчнийхэн ажилгүй болох нь л дээ

Г.Хорол 2016-02-26 203.194.114.182

Төв аймаг руу, ер нь нийт хот хоорондод 2016.01.01-нээс насжилтаар нэг ч микро явахаа больсон. Автобуснууд нь 25 минут тутумд явж байгаа та ЗТЯ-ны сайтруу ороод хархад бүх хот хооронд тодорхой бий.

Зочин 2016-02-26 202.126.91.92

henii gavya ve?

ор 2016-02-26 150.129.143.55

Яармаг хvртэл явах микро олдохгvй бна уу?