Хятадад тансаг оршуулга хийхийг хориглов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хятадад тансаг оршуулга хийхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

Хятадад тансаг оршуулга хийхийг хориглов

Фото: Chinafotopress / Zuma / Globallookpress.com

 

Хятадын эрх баригчид авлигатай тэмцэх үүднээс намын гишүүдийн оршуулгын шинэ журмыг гаргасан тухай есөн байгууллагын захирамжийн  дагуу Global Times мэдээлэв. Намын гишүүдийн оршуулга экологид ээлтэй байх ёстой гэнэ. Тэр нь далайд нутаглуулах, чандарлах, чандыг нь далайд эсвэл модон дор  оршуулах зэргийг хэлж байгаа ажээ. Мөн хэн нэгнийг нутаглуулахаар том хэмжээний газар худалдан авахыг бас хориглолоо. Тухайлбал, авлигын хэргээр 15 жилийн ял авсан Нанкин хотын захирагч асан Зи Зянье  150 кв.м оршуулгын газрыг хагас сая юаниар худалдан авч байжээ. Зарим албан тушаалтнууд тансаг бунхан худалдан авсан байдаг бөгөөд тэр нь илчлэгдэхээс айн нэр алдраа сийлүүлээгүй хадгалж байгаа гэнэ.  

 

Мөн оршуулгын цагаалгыг  өргөн  хийж,  мөнгө цуглуулдаг болсон тул энэ үйлдэлд ч  хориг тавьжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-02-26 150.129.141.154

Зөвхөн оршуулга ч биш хуримыг ч тансаг хийхийг хориглосон.Зөв юм шиг.Энэ 2 чухал үйлдлийг жирийн даруухан хийх хятадын санаачлага зүгээр санагдлаа.

Зочин 2016-02-26 182.160.4.243

Равдаан, оршуулга чин тансаг болохгүйн дээ

зочин 2016-02-26 103.57.93.237

Хятадын удирдагч маш зөв шийдвэр гаргажээ. Экологи талаасаа ч, ирээдүйгээ харсан ч энэ асуудал манайд ч хамаатай. Бодох л асуудал.