Арьс нь харласан Уханий эмч бүрэн эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Арьс нь харласан Уханий эмч бүрэн эдгэрчээ

Арьс нь харласан Уханий эмч бүрэн эдгэрчээ

Цар тахлын халдвар аваад, эмчлүүлж байхдаа арьс нь харласан Ухань хотын эмч бүрэн эдгэрч, олны өмнө дахин гарч иржээ.

Өдгөө 42 настай И Фан эмч энэ оны нэгдүгээр сард цар тахлын голомт Ухань хотын эмнэлэгт Covid-19 вирусын халдвар авсан өвчтөнүүдээ эмчилж яваад халдвар авсан билээ. Түүний өвчин хурдан хугацаанд хүндэрч байсан тул эрчимт эмчилгээний тасагт шилжин хэвтсэн. Хэт их антибиотик ууснаас болж арьс нь харлаж эхэлсэн юм.

И Фан Уханий төв эмнэлгийн зүрх судасны эмч байсан бөгөөд коронавирусийн тухай анх олонд мэдээлж, шийтгэл хүлээсэн, хожим коронавирусээр нас барсан нүдний эмч Ли Венлиан агсаны хамтран зүтгэгч аж.

Тухайн үед цар тахал дэгдээд удаагүй байсан тул 100 хувь үр дүнтэй эмчилгээ хараахан олоогүй байсан ч эмнэлгүүд өөр өөр аргуудыг туршиж үзэж байсан юм. И эмчтэй зэрэг мөн эмнэлгийн Ху Вэйфан эмч халдвар авч, ижилхэн эмчилгээ хийлгэн арьс нь харласан байдаг. Гэвч Ху эмч таван сар тэмцсэний эцэст зургадугаар сард өвчнөө даалгүй нас барсан билээ.

И эмч эмнэлгээс гараад таван сар гэртээ амарсны эцэст Уханий Тайкан Тунжи эмнэлэгт энэ долоо хоногт эргэн иржээ. Хубэй мужийн мэдээллийн агентлагийн нэвтрүүлсэн бичлэгээс харахад тэрбээр бүрэн эдгэрч, өмнөх үе шигээ хэвийн болсон байна. Тэрбээр өөрийг нь хариуцаж эмчилсэн Ван Чен эмчид талархлаа илэрхийлж, цэцгийн баглаа барьжээ.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж