Шинэчилсэн бүртгэл иргэдийг чирэгдүүлэх болжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

Шинэчилсэн бүртгэл иргэдийг чирэгдүүлэх болжээ

Улс орон даяар шинэчилсэн бүртгэл эхлүүлээд нэг сар болж байна. Энэ хугацаанд бүртгэлд хамрагдах гэж очсон хүмүүсийг янз бүрийн шалтаг шалтгаанаар чирэгдүүлэх болсон байна. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд л гэхэд иргэд нь бүртгэлдээ хамрагдах гэж гурван өдөр эргэж буцсан байна. Эхний өдөр компьютер эвдэрсэн гэсэн бол удаах өдөр нь хариуцсан ажилтан нь эзгүй гээд буцаажээ. Харин өнөөдрийн хувьд принтерийн хор дууссан гэх шалтгаанаар мөн л бүртгээгүй байна. Аахар шаахар шалтгаанаар ирсэн хүмүүсээ буцаагаад байвал шинэчилсэн бүртгэл энэ жилдээ ч дуусахгүй нь бололтой.

Д.Цээнэ   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж