Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжавын хэрэг улсын нууцтай холбоотой болсон | News.MN

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжавын хэрэг улсын нууцтай холбоотой болсон

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжавын хэрэг улсын нууцтай холбоотой болсон

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжавын хэрэг улсын нууцтай холбоотой болсон

Zarig.mn вэб сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнөөдөр /2020.10.28/ УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын эзэмшлийн “Монполимет” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт өмгөөлөгч хүсч Монголын хуульчдын холбоонд өргөдөл өглөө.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав 10 тэрбум төгрөгийн өр зээлээ Монголбанкны Эрсдлийн сангаар төлүүлсэн талаар мэдээлж байсан юм. Сэтгүүлчийн гаргасан уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав, нэр төрд халдсан асуудлаар өнгөрсөн 2019 оны долдугаар сараас хойш цагдаагийн байгууллагад хандаж сэтгүүлчийг шалгуулсан бөгөөд өргөдлүүд хэрэгсэхгүй болж хаагдсан байдаг аж. Гэтэл УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нь нэр төрд халдсан гэх өргөдлөө Иргэний шүүхэд дахин гаргасан юм байна.

Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг: УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын зүгээс сэтгүүлч надтай холбогдуулан өнгөрсөн оны долдугаар сард цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Шаардлагатай цаг хугацаа бүрт миний бие зохих ёсны баримтуудыг хуулийн дагуу гаргаж өгснөөр гишүүн асан Ц.Гарамжавын гаргасан өргөдлүүд тухайн үед хэрэгсэхгүй болж хаагдсан юм. Гэтэл тухайн нэр төрд халдсан гэх утгатай өргөдлөө Иргэний шүүхэд дахин гаргасан. “Монполимет” ХХК-ийн зүгээс таван өөр өмгөөлөгч авч, шүүх байгууллага материалуудыг нууцын зэрэглэлд шилжүүлж, сэтгүүлчийн ажил мэргэжлийн үйл явцыг хянан боогдуулах оролдлогуудыг удаа дараа гаргаж ирлээ. Мөн өчигдөр энэ асуудалтай холбоотой мэдээллийг шалгах зорилгоор хувийн цахим хуудас болон олон нийтийн сүлжээ, Zarig.mn вэб сайтын фэйсбүүк хуудас зэрэгт албан ёсны зөвшөөрөлгүй шүүхийн байгууллагаас үзлэг хийсэн. Үндэсний аюулгүй байдалд харш мэдээлэл бэлтгэсэн, нийтэлсэн эсэхийг хянасан гэсэн үг. Энэхүү үзлэг хийх шийдвэр гаргахад надаас асуугаагүй. Харин үзлэг хийхэд оролцуулсан нь бол үнэн.

Бидний зөрчил бол шударга бус байдлыг илчлэх үүрэгтэй сэтгүүлч, нөгөө талд ард түмний итгэлээр улс төрд орсон атлаа давуу эрхээ ашиглаж, хувийн бизнесээ өөд татах санаархалтай улстөрчийн дунд үүссэн. Тиймээс сэтгүүлч миний бие нөлөөтэй, мөнгөтэй, томоохон компанитай хуулийн этгээдтэй маргалдаж буй үйл явц юм.  Иймд сэтгүүлч надад ганцаараа баримтаа хамгаалахад хүндрэл учирч байгаа тул хэвлэл мэдээллийн байгууллагууд болон Монголын хуульч нараасаа дэмжлэг хүсч байна” гэлээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч хүссэн өргөдлийг Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс хүлээн авч, танилцаад хамтран ажиллах болно гэдгийг хэлсэн юм.

С.УНДАРМАА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нофш 2020-10-28 202.126.89.203

Шантаажны сэтгүүл зүй хэзээ болих вэ

Avatar

/*-*/ 2020-10-28 49.0.212.165

Зөв, МАН-ын бузар авгай сөнөтүгэй

Avatar

Зочин 2020-10-28 202.21.108.2

Гарамжав гэгч луйварчин авгайг Өнөрөө битгий хэл Монголын Төр ч дийлэхээргүй хүчирхэгжсэн. Тэр бүгдийг худалдан авч өөрийнхөө боол болгож байна.

Avatar

ИРГЭН 2020-10-28 202.9.47.11

ӨНӨРӨӨГ ДЭМЖИЖ БАЙНА

Avatar

Зочин 2020-10-28 66.181.161.59

Өнөрөө хогийн ургамалыг үндсээр нь тхсхл

Avatar

Зочин 2020-10-28 202.126.89.247

ЭНЭ ӨНӨРӨӨ ГЭЖ ЁСТОЙ ҮЛ БҮТЭХ АВГАЙ ХИЙСЭН БОЛГОНДОО ХҮН БҮРЭЭС ШАН ХАРАМЖ ХАРЖ ШАНТААЖ ХИЙЙЖ АМЬДАРДАГ ХОГИЙЙН САВ ХОВНЫ ХУТГУУР ИНГЭЖ ОЛСОН МӨНГӨЧИН ЧАМД АМЬДРАЛДЧИН ӨНӨӨДӨР БОЛЖ БАЙГА МЭТ БОЛОВЧ ИРЭЭДҮЙД АСАР ИХ ГАЙ ЗОВЛОНД ДООРОС ГАРЧ ЧАДАХГҮЙ ШҮҮ

Avatar

ло 2020-10-28 66.181.181.112

Наад Гарамжав авгай чинь гишүүн болохын өмнө л луйварчин байсан түүхтэй, ийм хүнийг гишүүн болгож байдаг, сурсан юмыг сураар боож болохгүй гэж зүйр үг байдаг биздээ, ийм этгээдүүдийг Монголын эдийн засагт учруулсан хохирлыг нь төлүүлж, бүх хөрөнгийг нь хурааж яллах хэрэгтэй.

Avatar

Үнэн 2020-10-28 202.126.88.152

Өнөрцэцэг ямар хурдтай өнгө мөнгөтэй болж байна даа.
Захиалгат бичээч шүү

Avatar

Зочин 2020-10-28 202.21.112.178

Чирэгдэж яваа олсны үзүүрт их хүчтэй амьтан байгаа болтой доо. Балчир охин хүч хайрла.

Avatar

хуульч 2020-10-28 88.125.80.192

өнөрцэцэг ялах болно.

Avatar

Л.Л 2020-10-28 66.181.166.134

Гарамжав л гэхээс биш энэ Өнөрөө гэдэг хүүхэн чинь дандаа шантааж хийж хүнээс мөнгө салгадаг хүүхэн ш дээ..Сэтгүүлчдийн нэр барьсан хүн

Avatar

Зочин 2020-10-28 202.179.24.48

Баримттай ярина шүү хө.

Avatar

должин 2020-10-28 192.82.75.222

гарамжав гэж хэт дураараа дургисан "дура" мөнөөс мөн. тэр сэлбэ голын эрэгт байшин барьж,голын эргийн эргэлтийн замыг хаасныг нэн даруй болилвал түгжрэл буурахад хэрэгтэй байна шүү.

Avatar

зочин 2020-10-28 203.91.115.253

Шүүх үзлэг хийхдээ зөвшөөрөл авдаггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж