Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжавын хэрэг улсын нууцтай холбоотой болсон

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжавын хэрэг улсын нууцтай холбоотой болсон

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжавын хэрэг улсын нууцтай холбоотой болсон

Zarig.mn вэб сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнөөдөр /2020.10.28/ УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын эзэмшлийн “Монполимет” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт өмгөөлөгч хүсч Монголын хуульчдын холбоонд өргөдөл өглөө.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав 10 тэрбум төгрөгийн өр зээлээ Монголбанкны Эрсдлийн сангаар төлүүлсэн талаар мэдээлж байсан юм. Сэтгүүлчийн гаргасан уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав, нэр төрд халдсан асуудлаар өнгөрсөн 2019 оны долдугаар сараас хойш цагдаагийн байгууллагад хандаж сэтгүүлчийг шалгуулсан бөгөөд өргөдлүүд хэрэгсэхгүй болж хаагдсан байдаг аж. Гэтэл УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нь нэр төрд халдсан гэх өргөдлөө Иргэний шүүхэд дахин гаргасан юм байна.

Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг: УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын зүгээс сэтгүүлч надтай холбогдуулан өнгөрсөн оны долдугаар сард цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Шаардлагатай цаг хугацаа бүрт миний бие зохих ёсны баримтуудыг хуулийн дагуу гаргаж өгснөөр гишүүн асан Ц.Гарамжавын гаргасан өргөдлүүд тухайн үед хэрэгсэхгүй болж хаагдсан юм. Гэтэл тухайн нэр төрд халдсан гэх утгатай өргөдлөө Иргэний шүүхэд дахин гаргасан. “Монполимет” ХХК-ийн зүгээс таван өөр өмгөөлөгч авч, шүүх байгууллага материалуудыг нууцын зэрэглэлд шилжүүлж, сэтгүүлчийн ажил мэргэжлийн үйл явцыг хянан боогдуулах оролдлогуудыг удаа дараа гаргаж ирлээ. Мөн өчигдөр энэ асуудалтай холбоотой мэдээллийг шалгах зорилгоор хувийн цахим хуудас болон олон нийтийн сүлжээ, Zarig.mn вэб сайтын фэйсбүүк хуудас зэрэгт албан ёсны зөвшөөрөлгүй шүүхийн байгууллагаас үзлэг хийсэн. Үндэсний аюулгүй байдалд харш мэдээлэл бэлтгэсэн, нийтэлсэн эсэхийг хянасан гэсэн үг. Энэхүү үзлэг хийх шийдвэр гаргахад надаас асуугаагүй. Харин үзлэг хийхэд оролцуулсан нь бол үнэн.

Бидний зөрчил бол шударга бус байдлыг илчлэх үүрэгтэй сэтгүүлч, нөгөө талд ард түмний итгэлээр улс төрд орсон атлаа давуу эрхээ ашиглаж, хувийн бизнесээ өөд татах санаархалтай улстөрчийн дунд үүссэн. Тиймээс сэтгүүлч миний бие нөлөөтэй, мөнгөтэй, томоохон компанитай хуулийн этгээдтэй маргалдаж буй үйл явц юм.  Иймд сэтгүүлч надад ганцаараа баримтаа хамгаалахад хүндрэл учирч байгаа тул хэвлэл мэдээллийн байгууллагууд болон Монголын хуульч нараасаа дэмжлэг хүсч байна” гэлээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч хүссэн өргөдлийг Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс хүлээн авч, танилцаад хамтран ажиллах болно гэдгийг хэлсэн юм.

С.УНДАРМАА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж