Засгийн гараас өнөөдөр “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн хоёр гишүүнийг томилжээ.
Тодруулбал, 1987 онд төрсөн, ЖиПи Морганд ажиллаж байсан Э.Баясгаланг, 1978 онд төрсөн геологич инженер мэргэжилтэй З.Ган-Очир нарыг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилжээ. Нийт 46 хүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлснээс дээрх хоёр хүнийг сонгосон аж.
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ нь есөн гишүүнээс бүрддэгээс гурвыг нь Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.
Сонгон шалгаруулалтыг өнгөрөгч есдүгээр сард зарласан. Нэр дэвшигчдэд геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан; мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай байх, уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай байх зэрэг шалгуурыг тавьсан билээ.
Холбоотой мэдээ