Якуза бүлэглэлийг 9000 хүн орхижээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Якуза бүлэглэлийг 9000 хүн орхижээ

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

Якуза бүлэглэлийг 9000 хүн орхижээ

 

"Ямагути-гуми» бүлгийнхэн Кобе дахь нутаглуулах ёслол дээр, 1988 он

Фото: AP

 

Бараг 9000 хүн өнгөрсөн онд Японы  гэмт хэргийн томоохонд орох "Ямагути-гуми» гэх якузагаас гарцгаажээ. Түүнээс тусгаарласан "Кобэ Ямагути-гуми»  бүлэг нь тус орны гурав дахь том мафи болж байгаа гэж NHK телевиз мэдээлсэн байна. Өмнө нь 23 мянган хүнийг нэгтгэсэн, бүх Японы якуза нарын 43 хувийг эзэлдэг   "Ямагути-гуми» бүлэг дэх хагарал өнгөрсөн оны наймдугаар сард гарсан юм. Хууль хяналтын байгууллагын зүгээс ихээхэн шахалт үзүүлэх болсон нь энэ хагаралын гол шалтгаан бололтой. Үүний улмаас тэднээс салсан 3000 хүн "Кобэ Ямагути-гуми» гэх шинэ гэмт хэргийн бүлэглэлийг үүсгэсэн бөгөөд одоо тэдний эгнээнд 6000 хүн багтжээ.  

 

1915 онд Кобе хотноо байгуулагдсан  "Ямагути-гуми» бүлэглэл нь Японы 47 мужийн 44-т нь бараг 1,1 мянган салбартай ажээ. Эдгээр бүлэглэлүүд хуулийн дагуу ажилладаг ч гэсэн цагдаагийн хяналтад байдаг. Тэд хар тамхины нууц наймаа, эмсийн хүрээлэн, шахан тулгалт гэх мэтийн  үйлдлээр хөрөнгөждөг. Мөн барилгын бизнес эрхэлж, олон тооны наадам зохион байгуулдаг ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-02-26 202.179.11.107

Манай хууль хүчнийхэн бүгд мафийн системд орж арай шударга гэсэн болгоныг барьцаалж эсвэл ямар нэг аргаар хөнөөж байна. Энэбиш, Отгонбилэг, Башбалбар, Зэнээ гээд эх оронч бүгдийг гадныхантай нийлж алж байна. Энэ бүх урвагчид гадаадынхны гар хөл болжээ.

зочин 2016-02-26 122.201.22.101

Манайд хал балгүй юм бол бидний санаа зовох зүйл биш.Тэд хэдий мафи гэж явдаг ч эх орондоо хайртай үндэснийхээ эрх ашгийг дээдэлдэг нь манай баярцогт данжаад,баяр алкаш,гониодорж, зика, хүзүүгүй,мэнгэт гэхчлэн хочтой аймшигт рецедевистүүдээс эрс ялгарна. Бас манай мафи бол төрийн дээр байдгаараа онцгой ялгарна.

Yamaguchi 2016-02-26 104.32.190.157

Il tod office-neegeed hayagaa gadnaa hadaad uil ajillagaa yavuuldag mafi Yoponoos uur gazar baihgui l bolov uu.

Зочин 2016-02-26 88.235.186.5

Solongos kinonuud ednees sanaa avdag baih.

ff 2016-02-26 103.10.22.62

odoo mdj bga nmuu sul ungaschuud ichesei

Зочин 2016-02-26 49.0.162.79

orosuud selenge murun deer barigdah usan tsahilgaan stantsiin tusliig negmusun boliulsan baina da iinhuu bidnii erchim hucheer oorsdiigoo hangah n orosuudiin daramtaar bolij baih shig baina uuniig uzegtun http://asiarussia.ru/news/11329/

WW 2016-02-26 70.61.131.146

OROS WEB-EES HULGAILAAD YAMAGUTI GECHIJ , YANAGUCHI L DEE UG NI

Зочин 2016-02-26 202.21.116.162

yamaguchi gumi