Якуза бүлэглэлийг 9000 хүн орхижээ

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

Якуза бүлэглэлийг 9000 хүн орхижээ

 

"Ямагути-гуми» бүлгийнхэн Кобе дахь нутаглуулах ёслол дээр, 1988 он

Фото: AP

 

Бараг 9000 хүн өнгөрсөн онд Японы  гэмт хэргийн томоохонд орох "Ямагути-гуми» гэх якузагаас гарцгаажээ. Түүнээс тусгаарласан "Кобэ Ямагути-гуми»  бүлэг нь тус орны гурав дахь том мафи болж байгаа гэж NHK телевиз мэдээлсэн байна. Өмнө нь 23 мянган хүнийг нэгтгэсэн, бүх Японы якуза нарын 43 хувийг эзэлдэг   "Ямагути-гуми» бүлэг дэх хагарал өнгөрсөн оны наймдугаар сард гарсан юм. Хууль хяналтын байгууллагын зүгээс ихээхэн шахалт үзүүлэх болсон нь энэ хагаралын гол шалтгаан бололтой. Үүний улмаас тэднээс салсан 3000 хүн "Кобэ Ямагути-гуми» гэх шинэ гэмт хэргийн бүлэглэлийг үүсгэсэн бөгөөд одоо тэдний эгнээнд 6000 хүн багтжээ.  

 

1915 онд Кобе хотноо байгуулагдсан  "Ямагути-гуми» бүлэглэл нь Японы 47 мужийн 44-т нь бараг 1,1 мянган салбартай ажээ. Эдгээр бүлэглэлүүд хуулийн дагуу ажилладаг ч гэсэн цагдаагийн хяналтад байдаг. Тэд хар тамхины нууц наймаа, эмсийн хүрээлэн, шахан тулгалт гэх мэтийн  үйлдлээр хөрөнгөждөг. Мөн барилгын бизнес эрхэлж, олон тооны наадам зохион байгуулдаг ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж