Хотоо хогоор бүү хорло

Хуучирсан мэдээ: 2020.10.28-нд нийтлэгдсэн

Хотоо хогоор бүү хорло

Нийслэл хотынхоо өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтэд нөлөөлөх иргэний оролцоо хогоо хаяхгүй байх энгийн үйлдлээс эхэлнэ. Цахим технологи, цахилгаан барааны их дэлгүүр PC Mall болон экологийн цагдаагийн газар хамтран ХОГООР БҮҮ ХОРЛО аяныг өрнүүлж байна. Сүүлийн жилүүдэд хүрээгээ тэлж буй тамхидалт нь бидний эрүүл мэндийг хорлохоос гадна хүрээлэн буй орчны бохирдол, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхөөр зогсохгүй гал түймрийн аюулыг дагуулдаг. Судалгаанаас үзэхэд бөглөрөл, авто зам дээрх стресс, өөр хийх зүйл олдохгүй зэрэг шалтгааны улмаас автомашиндаа яваа хэрэглэгчид их давтамжтайгаар тамхи татдаг байна. Салбартаа тэргүүлэгч PC Mall-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулан худалдан авалт бүрт тус үнсний савыг үнэгүй өгч байна.

Иргэн та тамхи гэх ХОГООР өөрийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг БҮҮ ХОРЛООРОЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж